TSMC АНУ-ын Аризона мужид 3 дахь өндөр технологийн үйлдвэрээ барихаар болжээ
9 сарын 4. 7:060

Тайванийн Economic Daily, Yonhap News зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 3-ны өдөр эх сурвалжаас иш татан мэдээлснээр, хагас дамжуулагч үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч TSMC компани АНУ-ын Аризона мужид 2 нанометр ба түүнээс дээш өндөр технологи бүхий гурав дахь үйлдвэрээ барихаар төлөвлөж байгаа талаар онцолжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, тус компани нь АНУ-ын Аризона муж дахь үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтыг дуусгаад 2029 оны эцэс гэхэд хамгийн сүүлийн үеийн хагас дамжуулагч үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаа аж.

TSMC нь Аризона мужийн Финикс хотод хагас дамжуулагч үйлдвэрлэх хоёр үйлдвэр барихад 40 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд ба 4 нанометрийн хагас дамжуулагч массаар үйлдвэрлэх эхний үйлдвэрийг ирэх оны эхний хагаст дуусгахаар төлөвлөж байгаа юм. Хоёрдахь үйлдвэр нь 2028 оноос эхлэн 2 нанометрийн хагас дамжуулагчийн технологиор цахиур хавтан үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

TSMC-ийн 2026 оны хоёрдугаар хагасаас массаар үйлдвэрлэж эхлэх ‘A16’ 1.6 нано процесс нь АНУ-ын Apple болон ChatGPT хөгжүүлэгч OpenAI компанийн хэрэглээний зориулалттай хагас дамжуулагч технологийг хөгжүүлэхэд зориулагдсан бүтээгдэхүүн юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18