ОХУ-ын гүн рүү алсын тусгалт пуужин харвахыг Украинд АНУ зөвшөөрнө
9 сарын 11. 11:360

АНУ өөрсдийнхөө үйлдвэрлэн нийлүүлсэн алсын тусгалт ATACMS пуужинг нь Киев ОХУ-ын газар нутгийн гүн рүү харвахгүй байхаар тушаасан хоригоо сулруулах гэж байгаа талаар конгрессийн гишүүн дэлгэжээ.

Ийм хориг тавьж байсны шалтгаан нь АНУ болон түүний холбоотон улсууд хэдий 200 тэрбум гаруй ам.доллараар Украиныг зэвсэглэж байгаа ч Оростой шууд дайсагнаагүй гэдгийг илэрхийлэхэд оршиж байжээ. Харин Киев дээрх хоригоо сулруулахыг энэ оны тавдугаар сараас эхлэн шаардсаар байсан аж.

Тэгвэл, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Их Британийн Дэвид Лэммитэй хамт Киевт айлчлахдаа дээрх хоригийг сулруулахаар болсон тухай мэдэгдэх гэж байгаа хэмээн конгрессийн гишүүн Майкл МакКаул задруулжээ.

Тэрээр “Би хоёр өдрийн өмнө Блинкентэй ярилцсан юм. Тэр Киевт айлчлахдаа ATACMS пуужинг ОХУ-ын эсрэг ашиглахыг зөвшөөрөх гэж байгаа гэнэ” хэмээн ярьсан байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар Иран Москваг баллистик пуужингаар хангаж байгаа гэх мэдээлэл Вашингтоны бодлыг өөрчилсөн байж магадгүй юм.

Блинкений мэдээлснээр “Иран ОХУ-руу тодорхойгүй тооны Фат-360 пуужин илгээсэн, түүнийг нь Москва хэдхэн долоо хоногийн дотор Украин руу харвах нь дамжиггүй” гэсэн байна.

Харин Ираны зүгээс дээрх мэдээллийг үгүйсгэж, худал мэдээлэл дэлгэрүүлэх замаар АНУ сэтгэл зүйн дайн хийхээр оролдож байна гэж байгаа юм.

Эх сурвалж: RT Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16
Путин ОХУ-ын зэвсэгт хүчнийг 2.4 саяд хүргэх тогтоолд гарын үсэг зурлаа
02024-9-17 10:18
Япон: 65-69 насны иргэдийн тал хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна
02024-9-17 9:23
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47