Ким Жон Ун цөмийн хүчээ АНУ-ын эсрэг ашиглахад бэлэн гэв
9 сарын 12. 12:550

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун цөмийн хүчээ АНУ болон түүний холбоотнуудтай дайтахад бүрэн бэлтгэх ажлыг хоёр дахин эрчимжүүлж, шинэ, илүү хөнөөлтэй баллистик пуужингуудынхаа тоог нэмнэ хэмээн төрийн мэдээллийн агентлагаараа дамжуулан зарлажээ.

Ким Жон Ун үүнтэй төстэй заналхийлэл дандаа хэлдэг ч ажиглагчдын үзэж байгаагаар энэ удаагийн сануулга нь тэд Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө хэд хэдэн туршилт хийж амжуулах гэж байгаагийн дохио байж магадгүй юм гэнэ.

Тэрээр даваа гарагт засгийн газрынхаа 76 жилийн ойг тэмдэглэх ёслолын арга хэмжээн дээр үг хэлэхдээ АНУ-ын ханаж цадахаа мэддэггүй тэлэх бодлого цэрэг армийн тал дээр хаа сайгүй тарж, улмаар цөмийн пуужингаа ч олон улсад байршуулж эхэлсэн нь Умард Солонгосын хувьд ноцтой аюул мөн хэмээн ярьсан аж.

Иймд тэрээр хэзээд байлдахад бэлэн байхын тулд цөмийн пуужингуудаа хоёр дахин бэлэн байлгахын төлөө хичээн ажиллахаа амласан байна.

Шинжээчдийн таамаглаж байгаагаар 2022 оноос хойш пуужингийн туршилтаа эрс эрчимжүүлсэн Пёнян технологийн хувьд дэвшилд хүрч, АНУ-ын эх газарт хүрэх алсын тусгалтай цөмийн пуужин бүтээх аргаа олсон байж мэдэхээр байгаа юм. Өдгөө тэдний эзэмшиж байгаа пуужингууд Өмнөд Солонгос, Японд хүрэх чадалтай юм.

Засгийн газрын ойг тэмдэглэсэн ямар нэг үйл ажиллагаа, зэвсгийн туршилт одоогоор болоогүй байгаа ч Пёняны сонинд Ким Жон Ун пуужингийн үйлдвэрээр зочилж, Умард Солонгост урьд байгаагүй хамгийн том пуужинтай танилцлаа хэмээн бичсэн байна.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16
Путин ОХУ-ын зэвсэгт хүчнийг 2.4 саяд хүргэх тогтоолд гарын үсэг зурлаа
02024-9-17 10:18
Япон: 65-69 насны иргэдийн тал хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна
02024-9-17 9:23
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47