ОХУ-ын төрөлт түүхэн доод цэгтээ хүрэв
9 сарын 11. 12:450

Энэ оны эхний хагасын байдлаар ОХУ дахь шинэ төрөлтийн тоо түүхэн доод хэмжээндээ хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 16600 орчмоор цөөрсөн талаар даваа гарагт Оросын үндэсний статистикийн агентлаг Росстат мэдээлжээ. Өмнө нь ийм цөөхөн төрөлт 1998 оны санхуугийн хямралын үед тохиож байжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр энэ оны нэгдүгээр сараас долоодугаар сарын хугацаанд ердөө 599600 хүүхэд Орост мэндэлсэн байна. Харьцуулж үзвэл, өнгөрсөн оны мөн хугацаанд энэ тоо 616200 байжээ.

Ялангуяа зургаадугаар сарын баримтаар нэг сарын хугацаанд төрсөн хүүхдийн тоо хамгийн бага буюу 98600 болж буурсан байна.

Үүний хажуугаар ОХУ-ын хүн ам улам эрчимтэй цөөрч эхэлсэн талаар тус агентлаг мөн мэдээлсэн аж. Тухайлбал, энэ оны эхний хагаст нас барсан хүний тоо, шинээр төрсөн хүүхдийн тооноос 49 мянгаар давсан гэнэ.

Өмнөх жилүүдийн баримтыг үзвэл, 2023 онд 1.26 сая, 2022 онд 1.3 сая, 2021 онд 1.4 сая хүүхэд төрсөн аж.

Шадар сайд Дмитрий Чернышенкогийн зургаадугаар сард мэдээлснээр энэ байдлаараа 2030 он гэхэд ОХУ ажиллах хүчний ноцтой дутагдалд орж болзошгүй эрсдэл үүсээд байгаа юм байна.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16
Путин ОХУ-ын зэвсэгт хүчнийг 2.4 саяд хүргэх тогтоолд гарын үсэг зурлаа
02024-9-17 10:18
Япон: 65-69 насны иргэдийн тал хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна
02024-9-17 9:23
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47