Италичууд ухаалаг утсыг 14 нас, цахим сүлжээг 16 насаар хязгаарлах санаачилга гаргав
9 сарын 11. 10:470

Италичууд 14 нас хүрээгүй хүүхэд гар утас эзэмшихийг, 16 нас хүрээгүй хүүхэд нийгмийн цахим сүлжээнд нэвтрэхийг хориглох тухай цахим санаачилга гаргаж, олон нийтээс эерэг хариу хүлээж байна.

Тухайлбал, дэлхийн цахим санал хураалтын хамгийн том “change.org” хуудсанд энэ сарын 10-нд нийтлэгдсэн “Ухаалаг утас ба цахим сүлжээ: бүх технологид өөр өөрийн хугацаа гэж бий” нэртэй санал хураалтад Италийн өндөр албан тушаалтнууд олноор гарын үсэг зуржээ.

Санал хураалтыг боловсролын салбарын мэргэжилтэн, сэтгэл судлаач Алберто Филай ахалж, кино найруулагч Паола Кортелеси, жүжигчин Алба Рохвашер, Стефано Аккорси, Лука Зингаретти нар дэмжжээ.

Түүнээс гадна боловсрол, соёл, урлаг, сэтгэл судлалын салбарын олон эрдэмтэн, мэргэжилтэн болон оюутнууд дээрх санаачилгыг олноор дэмжиж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.

Санал хураалтад тайлбарласнаар “Ухаалаг утасны уршгийг сургуулийн сурагчдаас бодитоор ажиглаж болно. Ухаалаг утас оруулахыг хориглодог сургуулийн сурагч нар үе тэнгийнхэнтэйгээ илүү их харилцаж, хамт цагийг өнгөрөөж, хөгжилдөн суралцдаг. Цаашлаад бага насны хүүхдийн тархи сэтгэхүйг, олон нийтийн цахим сүлжээ хордуулж, гэмтээж байна” гэж бичсэн байна.

Түүнчлэн санаачилгыг эхлүүлсэн хүмүүсийн нэг Новора гэгч нутгийн сонинд “Бага насны хүүхдийн согтууруулах ундаа, тамхины хэрэглээг хязгаарладагтай яг ижил байдлаар ухаалаг утас, цахим сүлжээг хязгаарлах хэрэгтэй. Бид технологийн хөгжлийг эсэргүүцэх гэсэнгүй. Гэхдээ бага насны хүүхдэд ухаалаг утас өгөх нь тэднээр машин жолоодуулж байгаагаас ялгаагүй. Асуудал бодит байгааг хүн бүр мэдэж байгаа. Үүнийг өөрчлөх анхны улс нь Итали байгаасай” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: Yonhap

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16
Путин ОХУ-ын зэвсэгт хүчнийг 2.4 саяд хүргэх тогтоолд гарын үсэг зурлаа
02024-9-17 10:18
Япон: 65-69 насны иргэдийн тал хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна
02024-9-17 9:23
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47