MONGOLIAN LABOR MARKET SUMMIT: Good Workplace Awards 2024 арга хэмжээг Zangia.mn болон Nito.one хамтран зохион байгуулах гэж байна
9 сарын 12. 12:240

MONGOLIAN LABOR MARKET SUMMIT: Good workplace awards 2024 арга хэмжээг “Хүний нөөцийн хомсдол ба эдийн засгийн ирээдүй” сэдвийн дор 3 дахь жилдээ Монголын хамгийн том ажлын байрны платформууд болох Zangia.mn болон Nito хамтран зохион байгуулах гэж байна.

Уг дээд хэмжээний чуулганаар хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой олон улсын байгууллагын судлаачид, яам, засгийн газрын төлөөлөгчид Монголын хамгийн том компанийн удирдлагууд гэх мэт салбарын хамгийн том экспертүүд нэг дор цуглаж Монголын эдийн засагт нүүрлээд буй хамгийн том аюулуудын нэг болох хүний нөөцийн хомсдол, үүнийг хэрхэн арилгах талаар өөрсдийн санаа оноо, шийдлийг хэлэлцэх болно.

Ковидоос хойш 60,000-80,000 залуус гадагш гарж ажиллах болсон, эдгээр залуусын орон зай яаж нөхөгдөх вэ? Компаниуд хэдий хугацаанд хүний нөөцийн хомсдолтой тэсэх вэ? Цаашид Монголын хөдөлмөрийн зах зээл энэ хэвээр үргэлжлэх үү, бүх залуучууд гадагшаа гарах уу, компаниуд улам бүр хүнгүй болох уу? Монголын дээд боловсролын институцууд хөдөлмөрийн зах зээлд хэрэгтэй хүмүүс нийлүүлж чаддаг уу?

Энэхүү хөдөлмөрийн зах зээлийн хамгийн том, дээд хэмжээний чуулга уулзалтад хүрэлцэн ирснээр сүүлийн үеийн мэдээлэл авах, менежментийн шилдэг арга туршлагуудаас суралцах, шийдлийг хамтдаа хэлэлцэх, салбар бүрийн экспертүүдтэй танилцан, хүрээллээ тэлэх жилдээ нэг удаа тохиох дээд хэмжээний уулзалтад таныг урьж байна.

/Тасалбарын тоо хязгаартай тул та амжиж тасалбараа аваарай/
Арга хэмжээ болох өдөр: 2024.09.27 09:00 цагаас
Хаяг: Shangri-La Ulaanbaatar, Ballroom
Бидэнтэй холбогдох: 7272-2202, 8005-2200, 8022-2022
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16
Путин ОХУ-ын зэвсэгт хүчнийг 2.4 саяд хүргэх тогтоолд гарын үсэг зурлаа
02024-9-17 10:18
Япон: 65-69 насны иргэдийн тал хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна
02024-9-17 9:23
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47