Нидерландын Гран-Прид Ландо Норрис түрүүлжээ
8 сарын 26. 15:380

“Формула-1” ангиллын авто уралдааны энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 15 дахь гараа буюу Нидерландын Гран-Прид Их Британийн нисгэгч Ландо Норрис түрүүлжээ.

“Макларен” багийн нисгэгч Л.Норрис уралдааны замыг нэг цаг, 30 минут, 45 секундэд туулснаар нэгдүгээр байр эзэлсэн байна. “Ред Булл” багийн Макс Ферстаппен түүнээс 22.896 секундээр хоцорч барианд орсон бол “Феррари”-гийн Шарль Леклер 25.439 секундийн зөрүүгээр гуравдугаар байр эзэллээ.

Дэлхийн гурван удаагийн аварга Макс Ферстаппен энэ улиралд долоон гараанд түрүүлснээр 295 оноотой нисгэгчдийн чансааг тэргүүлж байна. Түүний араас Л.Норрис (225), Шарль Леклер (192), Оскар Пиастри (179), Карлос Сайнс (172) нар бичигдэж байна. Энэ онд Л.Норрис, Льюис Хэмилтон нар хоёр гараанд түрүүлсэн бол Жорж Рассел, Карлос Сайнс, Оскар Пиастри, Шарль Леклер нар тус бүр нэг удаа түрүүлжээ.

Харин зохион бүтээгчдийн цомын төлөөх өрсөлдөөнд “Ред Булл” баг (434 оноо) давамгайлж байгаа бол эхний тавд “Макларен" (404), “Феррари” (370), “Мерседес” (276), “Астон Мартин” (71) багууд орж байна.

“Формула-1”-ийн дараагийн гараа Италид наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 1-ний өдрүүдэд болно.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18