Леброн Жэймс олимпын наадмын нээлтийн ёслолд эх орныхоо тугийг барьж алхана
7 сарын 23. 11:180

Америкийн сагсан бөмбөгийн "амьд домог", Лос Анжелес Лэйкерс багийн тоглогч Леброн Жэймс 2024 оны Парисын олимпын нээлтийн ёслолд АНУ-ын багийн туг баригчаар сонгогджээ.

Тодруулбал АНУ-ын Олимпын хороо 22-ны өдөр Леброн Жеймсийг Парисын олимпын нээлтийн ёслолын туг баригчаар сонгосон тухай мэдэгдэв.

Тус улсын хувьд энэ удаагийн олимпын наадмын туг баригчийг тамирчдын саналаар сонгосон бөгөөд Леброн Жеймстэй хамт туг барих эмэгтэй тамирчныг 23-ны өдөр тодруулахаар төлөвлөжээ.

Туг баригчаар сонгогдоод буй Леброн Жеймс удахгүй 40 нас хүрэх ч Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) “супер од” гэх нэр алдрыг одоог хүртэл эзэмшсээр байгаа билээ.

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2023-2024 оны улирал ид явагдаж байх үед буюу энэ оны 3-р сард тэрээр NBA-гийн түүхэнд анх удаа улиралд 40.000 оноо авсан юм. Одоогоор түүний авсан оноо 40.474-д хүрсэн ба 20 удаа “All Star”-аар шалгарч, дөрвөн удаа аваргалснаас гадна аваргын төлөөх тоглолтын хамгийн үнэ цэнэтэй тоглогч (MVP) шагналыг хүртэх зэрэг олон гайхалтай амжилтуудыг үзүүлсэн билээ.

Саяхан түүний хүү Бронни залуу тоглогчдын драфтад Лэйкерсийн хувцас өмссөн нь NBA-д аав хүү хоёр нэг багт хамт тоглосон анхны тохиолдол болж байв.

Харин тэрээр олимпын наадамд дөрөв дэх удаагаа оролцох гэж буй юм. Тодруулбал тэрээр анх 2004 оны Афины наадмаас хүрэл медаль, 2008 оны Бээжин, 2012 оны Лондонгийн наадмаас алтан медаль хүртэж байв.

Түүний насыг харгалзан үзвэл энэ удаагийн Парисын наадам түүний сүүлчийн олимп байх магадлал өндөр бөгөөд энэ ч утгаараа тэрээр нээлтийн ёслолд АНУ-ын нүүр царай болон туг баригчаар сонгогдож буй бололтой.

Леброн Жеймс АНУ-ын Олимпын хороогоор дамжуулан "Дэлхийн тавцанд, ялангуяа дэлхий дахиныг нэгтгэж байгаа энэ мөчид эх орноо төлөөлөх нь үнэхээр нэр төрийн хэрэг юм. Энэ бол зөвхөн миний ч биш, миний гэр бүл, төрөлх хот, багийнхан, олимпод оролцож буй тамирчид, америкчуудын өмнө хүлээж буй томоохон хариуцлага гэж бодож байна” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Спорт бид бүхнийг нэгтгэх хүчтэй. Би энэ чухал мөчийн нэг хэсэг болсондоо өөрөөрөө бахархаж байна” хэмээн үргэлжлүүлэв.

"Хайр дурлалын хот" гэгддэг Парист 100 жилийн дараа дахин зохион байгуулагдах гэж буй зуны олимпын наадмын нээлт 26-ны өдөр Сена мөрний эрэг дээр болох юм.

Уг наадамд оролцох ёстой АНУ-ын 592 тамирчны 350 гаруй нь нээлтийн ёслолд оролцохоор болсон гэж тус улсын Олимпын хорооноос мэдэгдлээ.

Леброн Жэймс тэргүүтэй АНУ-ын эрэгтэй сагсан бөмбөгчид Парисын олимпийн С хэсгийн эхний тоглолтоо 28-ны өдөр Лилль хотноо Сербийн багтай хийнэ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54