Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
8 сарын 26. 16:280

Судлаачид оффисын ажилтнууд 10:22 цагт хамгийн бүтээмж өндөртэй байдаг бөгөөд энэ байдал 13:27 хүртэл үргэлжилдэг хэмээн тогтоожээ. Түүнээс хойш бүтээмж бага багаар буурсаар 14:06 цагт хамгийн доод түвшиндээ хүрдэг гэнэ.

Түүнчлэн оффисын ажилтнуудын ихэнх буюу 58 хувь нь өдрийн турш ажлын бүтээмжээ хэлбэлзүүлэхгүй ажиллахыг хүсэж, түүнийхээ төлөө аль чадахаараа хичээдэг гэжээ.

Судалгаанд оролцсон ажилтнуудын мэдүүлснээр ажил дээр үргэлж эрч хүчтэй байж чаддаггүйн шалтгаан нь компьютерын дэлгэц ширтэн хэт удаан суух(27%), хамт олноосоо болж анхаарал сарних(24%), хангалттай завсарлага авч чадахгүй байх(22%) зэрэг хэмээсэн байна.

Судалгааг ахлан гүйцэтгэсэн Оффис Фридом компанийн төлөөлөгчийн мэдээлснээр “Өдөржин анхаарлаа төвлөрүүлнэ гэдэг бэрх ажил. Хийх ёстой ажлаас анхаарал сарниулах маш олон хүчин зүйл хаа сайгүй байдаг. Бүтээмж өсгөх сайн талтай учир анхаарал сарниулах юм багатай ажлын байр маш чухал” гэжээ.

Судалгаанд оролцсон хүмүүсийн мэдээлснээр талаас илүү нь буюу 54 хувь нь гэрээсээ ганцаараа ажилладаг хүмүүсийг бодвол илүү их оффис дотроо явж, хамт олонтойгоо яриа дэлгэдэг гэжээ.

Харин 38 хувь нь оффист суувал илүү бүтээмжтэй ажилладаг гэсэн бол 22 хувь нь эсрэгээр хариулжээ.

Мөн оролцогчдын 65 хувь нь хамт олонтойгоо харилцах нь оффисын хамгийн гоё зүйлсийн нэг гэсэн байна.

Оффис дээр илүү бүтээмжтэй байдаг хэмээсэн хүмүүсийн 48 хувь нь үүнд ажлын орчин болон хамт олон хамгийн их нөлөөлдөг талаар хэлсэн аж.

Түүнээс гадна мөн ажлын байран дээр хамгийн их анхаарал сарниулдаг хүчин зүйлсийг дуу чимээ(36%), тасалгааны агаарын хэм(32%), яриа хамт олон(32%) хэмээн нэрлэжээ. Түүнчлэн ихэнх оролцогч нар даваа болон баасан гаргийг хамгийн эрч хүч муутай өдөр гэсэн байна.

Ихэнх ажилчид долоо хоногийн хугацаанд дунджаар гурван удаа маш их ядардаг хэмээгээд кофе уух(31%), гадуур алхах(25%), цай уух(24%) зэрэг аргаар эрч хүчээ сэлбэдэг гэсэн аж.

Эх сурвалж: Independent

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38