Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
8 сарын 28. 15:060

Ажил, амьдралын цаг хугацаа, харьцаа, хамаарлыг тэнцвэртэй байлгаж, эрүүл, дарамтгүй, нөгөө талд ажлын бүтээмж өндөртэй хэвээр амьдрах тухай сэдэв улам чухал болж, байгууллагуудын бодлого энэ зүг рүү чиглэж байгаа өнөө цагт дэлхийн тэргүүлэгч компаниудын зарим дарга нар энэ ойлголтыг эсэргүүцэж, үл итгэж, тэр байтугай үзэн яддаг хэвээр байна.

Жишээлбэл, Гүүгл компанийн гүйцэтгэх захирал асан Эрик Шмит Гүүгл компани хиймэл оюун ухаанаар гарааны бизнесүүдийн ард хоцорч байгаагийн шалтгаан нь ажил, амьдралын тэнцвэр хэмээн ярьснаар олны хэл амны бай болоод амжсан билээ.

Тэгвэл түүнтэй ижил бодолтой, ажил, амьдралын тэнцвэрт үл итгэгч том дарга нар олон бий.

Жефф Безос “Ажил, амьдрал тэнцвэртэй биш, тойрог хэлбэртэй байх ёстой”

Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос 2018 онд “хүмүүс ажил, амьдралаа тэнцүүлэх биш, зохицуулах ёстой” гэж хэлж байжээ. Тэрээр ажил, амьдралын тэнцвэр гэдэг үг нь өөрөө учир дутагдалтай гэж үзсэн байна учир нь түүнийхээр тэнцвэр гэхээр тус хоёр ойлголтын дунд аливаа солилцоо байх ёстой гэсэн үг гэнэ.

Тэрээр ажил, амьдрал тэнцвэртэй биш, тойрог хэлбэртэй байх ёстой. Хүн гэртээ жаргалтай байвал эрч хүч орж, илүү бүтээмжтэй ажиллана. Эсрэгээр бас бүтээмжтэй ажилласан хүн гэртээ тайван амарна гэжээ.

Сатя Наделла “Ажил, амьдралыг зохицуулах л хамгийн чухал”

Майкрософт компанийн гүйцэтгэх захирал ч мөн ажил, амьдралын тэнцвэрийг зорилгоо болгодоггүй хүн аж. Тэрээр Жефф Бекостой ижил ажил, амьдралын хооронд тэнцвэр биш, зохицол байх ёстой гэж үздэг гэнэ. 2019 онд тэрээр Австралийн санхүүгийн сэтгүүлд ярихдаа өөрөө урьд амрах, ажиллах хугацаа тэнцвэртэй байх ёстой гэж боддог байсан ч энэ бодол нь өөрчлөгдөж, ажилдаа маш их анхаарал хандуулах ёстой гэж итгэдэг болсон гэнэ.

ТИАА-ын гүйцэтгэх захирал “Ажил, амьдралын тэнцвэр гэдэг бол худлаа үг”

ТИАА компанийн гүйцэтгэх захирал Тасунда Браун Дакетт 2023 онд Фортьюны гүйцэтгэх захирал Алан Мьюррэйд “Ажил, амьдралын тэнцвэр гэдэг чинь худлаа үг” хэмээн хэлсэн байна. Тэрээр ингэж боддог болохоосоо өмнө ачаалалтай ажил, ээж байх үүрэг хоёроо зохицуулж, тэнцвэртэй амьдрахын тулд ихэд зүдрэн хичээдэг байжээ.

Түүний хэлснээр амьдрал бол “Хавтастай танилцуулга” аж. Тиймээс ч тэр ээж, эхнэр, бизнесийн төлөөлөгч гээд олон үүргийг цаг цагт нь тус тусад нь биелүүлэх боломжгүй гэж үзжээ. Түүнийхээр хүүхдүүдтэйгээ үргэлж хамт байх нь биш, хэрэгтэй үед дэргэд нь байх л чухал гэнэ.

Ариана Хаффингтон “Ажил, амьдрал хоёрын нэгийг сонгох гээд хэрэггүй”

Трайв Глобал болон Хаффпостын үүсгэн байгуулагч Ариана Хаффингтоны ярьснээр хүмүүс бүтээмжтэй ажиллах, сайн амрах хоёрыг эсрэг тал гэж харахаа болих хэрэгтэй гэнэ. Түүний үзэж байгаагаар энэ хоёрын нэг нь сайжрахад нөгөө нь ч дагаад сайжирдаг аж.

Хаффингтон өөрийн итгэл үнэмшлийн дагуу “Ажилтнууд ажил, амьдралын тэнцвэр гэхийн оронд ажил, амьдралаа хооронд нь холбох талаар бодох хэрэгтэй. Угаасаа бид өөрсдийгөө ажилдаа бүрэн зориулах ёстой” гэж зөвлөжээ.

Гэхдээ тэр хувийн амьдралыг үргэлж нэгдүгээрт тавих нь зөв гэж боддог гэнэ. “Ажил мэдээж чухал. Ажил бидэнд зорилго, амьдралын утга учир өгдөг. Гэхдээ амьдралыг ажлаар сольж болохгүй. Ажил бол амьдралын нэг чухал хэсэг. Тиймээс амьдрал өөрөө үргэлж нэгдүгээрт” гэжээ.

Илон Маскийн компанид ажилладаг бол энэ үгийг мартсан нь дээр...

Илон Маск ажлын хэнээтэй гэдгийг дэлхий мэднэ. Үүнийгээ ч тэр өөрийн ажилтнуудаас үргэлж шаарддаг гэнэ.

Хуучин твиттер платформыг өөрийн болгож, Икс хэмээн нэрлэсэн даруйдаа 2022 онд Маск ажилтан нэг бүрийнхээ цахим шуудан руу “Ажилдаа амьдралаа зориул, чадахгүй бол халагдах өргөдлөө авчирч өгөөрэй” гэсэн зурвас бичжээ. Эх сурвалжуудын хэлдгээр Маск ажилтнуудаа далаа хоногийн 84 цаг ажиллуулдаг гэнэ. Түүнчлэн зарим хүмүүс гэрээсээ ажилласнаар ажил, амьдралын тэнцвэр сайжирч байна гэдэг бол Маск энэ явдлыг ёс зүйгүй гэдэг байна.

Маскийн өөрийн нь 2018 онд хэлснээр тэр өдөрт 17, долоо хоногт 120 цаг ажилладаг гэнэ.

Жак Ма ч гэсэн ажлын хэнээтэн

Хятадын тэргүүн баячуудын нэг, Алибабагийн үүсгэн байгуулагч Жак Ма 2019 онд Хятадын байгууллагууд “996 ажлын тогтолцоо” нэвтрүүлэх хэрэгтэй гэж ярьж байв. энэ нь өглөөний 9:00 цагаас оройн 9:00 цаг хүртэл, долоо хоногийн зургаан өдөр ажиллана гэсэн үг. Тэрээр 996 тогтолцоо бол залуу ажилтнуудын хувьд ирээдүйн асар том баталгаа гэжээ.

Тэрээр “Олон компанид, бас олон ажилтанд 996 тогтолцоогоор ажиллах завшаан олддоггүй. Залуу байхдаа л 996 ажиллахгүй бол хэзээ 996 ажиллах юм бэ? Ажилдаа дуртай бол 996 асуудал биш. Харин дургүй ажил дээр цаг минут бүхэн зовлон болдог” гэж ярьж байв.

Харин Хятадын засгийн газар 2021 онд аймшигтай 996 ажлын хуваарийг хуулиар хориглосон билээ. Хэдий тийм ч ийм ажлын хуваарь өдгөө ч олон хятад компанид мөрдөгддөг талаар эх сурвалжууд ярьдаг юм.

Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18