Канад улс Хятадын цахилгаан автомашинд 100 хувийн татвар ногдуулна
2024, 8 сарын 27. 10:460

Канадын Засгийн газар Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан автомашины импортод 100 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргасныг Ерөнхий сайд Жастин Трюдо даваа гарагт мэдэгдлээ.

Канад Улс 2024 оны аравдугаар сарын 1-нээс Хятадын цахилгаан автомашины импортод 100 хувийн нэмэлт татвар ногдуулж эхэлнэ. Шинэ татвар нь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд болон зарим хос хөдөлгүүрт автомашин, ачааны машин, автобус, хүргэлтийн фургоны импортод хамаарна. Үүнээс гадна, Канад улс Хятадын ган, хөнгөн цагаанд 25 хувийн татвар ногдуулна гэж Ж.Трюдо мэдэгдэв.

Өмнө нь энэ зун Европын Комисс Хятадын цахилгаан машинд 17.4–37.6 хувийн татвар ногдуулахаа мэдэгдсэн юм. Бээжингээс Хятадын автомашин үйлдвэрлэгчдэд олгодог "хууль бус татаас"-ын эсрэг мөрдөн шалгалтын дараа энэхүү тарифыг тогтоосон байна.

Тавдугаар сард АНУ-ын эрх баригчид Хятадын цахилгаан тээврийн хэрэгслийн импортын татварыг 25 хувиас 100 хувь болгон нэмэгдүүлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35