Парисын Паралимпын наадам эхэллээ
8 сарын 29. 11:480

Олимпын наадмыг зохион байгуулснаас хэдхэн долоо хоногийн дараа Парис хотноо 2024 оны Паралимпын наадмын ёслолын ажиллагаа лхагва гаргийн орой боллоо.

Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн олон мянган тамирчин нар жаргах үеэр Элисейн өргөн чөлөөгөөр Эв нэгдлийн талбайг зорин алхсан юм. Парисын төвд орших уг талбайд Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Паралимпын наадам албан ёсоор эхэлснийг зарлалаа. Дөрвөн цаг орчмын турш үргэлжилсэн ёслолыг 50 мянга орчим хүн үзсэн байна.

Өнөөдөр буюу пүрэв гаргаас есдүгээр сарын 8-ны өдрийг хүртэл бие бялдар, хараа, оюуны бэрхшээлтэй 4000 гаруй тамирчин спортын 22 төрлөөр өрсөлдөнө. Паралимпын тэмцээнүүдийн 2.8 сая тасалбараас 2 сая гаруй нь зарагдсан гэж зохион байгуулагчид мэдээлжээ.

Нээлтийн ёслол долоодугаар сарын 26-нд болсон Олимпын наадмын нээлттэй нэгэн адил цэнгэлдэх хүрээлэнгийн гадна болсон юм. Сөнөөгч онгоцууд дээгүүр нисэж, Францын төрийн далбааны улаан, цагаан, цэнхэр өнгийн утаа татуулан үзүүлбэр үзүүлэв. Улмаар тамирчид цагаан толгойн үсгийн дарааллаар талбайд орж ирлээ.

Тамирчдын парадад зарим орон өргөн бүрэлдэхүүнтэй оролцсоноос дурдвал, Бразилын 250 гаруй тамирчин оролцсон бол Барбадос, Мьянмар зэрэг орнуудаас цомхон төлөөлөл оролцжээ. Украины тамирчдыг үзэгчид халуун алга ташилтаар угтан авсан байна. АНУ-ын тугийг Стив Серио, Ники Нивес нар барин талбайд орж иржээ. Харин Францын тамирчдыг хамгийн сүүлд хүрэлцэн ирэхэд үзэгчид алга нижигнүүлэн ташиж байлаа.

Олимпын нээлтийн ёслолын найруулагч Томас Жоллигийн найруулсан ёслолын туршид хөгжлийн бэрхшээлтэй дуучид, бүжигчид, хөгжимчид үзүүлбэр үзүүлж, бие бялдрын ялгаатай байдлыг даван туулах утга агуулгыг илэрхийлжээ. Төрөхдөө зүүн гараа алдсан Францын дуучин Лаки Лав тэргэнцэртэй бүжигчидтэй үзүүлбэр үзүүлсэн юм. Бусад үзүүлбэрт таягтай бүжигчид ч мөн оролцов.

Олон улсын Паралимпын хорооны тэргүүн Эндрю Парсонс нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгэндээ, Парисын Паралимп дан ганц спортоор зогсохгүй өөр бусад салбарт “хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах хувьсгалыг” эхлүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

Ёслолын ажиллагааны төгсгөлд Паралимпын галт бамбарыг тэргэнцэртэй теннисний алтан медальт тамирчин Михаил Жереми буухиалан тайзан дээр гарч ирж, Францын таван паралимпч тогоог асаалаа. Энэхүү тогоо нь агаарын бөмбөлөг мэт харагддаг бөгөөд шөнийн цагаар алт мэт гэрэлтэн харагдана.

Өнөөдөр эхний медалиудыг таеквондо, ширээний теннис, усанд сэлэлт, дугуйн төрлүүдэд гардуулах юм. Паралимпын наадмын хаалтын ёслол “Стад де Франс” үндэсний цэнгэлдэх хүрээлэнд ирэх есдүгээр сарын 8-нд болно.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16