Олимпод түрүүлсэн Гүржийн тамирчид 370 мянган ам.долларын мөнгөн шагнал авна
7 сарын 17. 15:220

Гүржийн засгийн газар Парисын олимпын наадмаас алтан медаль хүртсэн тамирчдад 1 сая лари буюу 370 мянга орчим ам.долларын мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэсэн тухай тус улсын Ерөнхий сайд Иракли Кобахидзе мэдэгджээ.

“Олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад олгох мөнгөн шагналын хэмжээг Олимпын наадмын өмнө тогтоодог уламжлалтай. Энэ удаад Гүржийн Засгийн газраас Олимпын аваргуудад нэг сая лари, мөнгөн медалийн эздэд хагас сая лари (185 мянга орчим ам.доллар), хүрэл медальтнуудад 250 мянган лари (92 мянга орчим ам.доллар) олгохоор шийдвэрлэлээ" гэж И.Кобахидзе Олимпын наадамд оролцох тамирчдыг үдэх ёслолын ажиллагааны үеэр мэдэгдсэн байна.

Долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд Парис хотноо болох Олимпын наадамд Гүржийн 28 тамирчин өрсөлдөх юм. Тэдний дунд олимпын аваргууд болох хүндийн өргөлтийн тамирчин Лаша Талахадзе, жүдочид Лаша Шавдатуашвили, Лаша Бекаури нар мөн Олимпын наадамд оролцсон тоогоор дээд амжилтын эзэн, 1988 оны Сөүлийн олимпын алтан медальт буудлагын тамирчин Нино Салуквадзе байгаа ажээ. Парисын олимп түүний оролцсон 10 дахь олимп болно.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54