Р.Гросси: АЦС хэзээ ч байлдааны ажиллагааны бай болох ёсгүй
9 сарын 4. 10:340

Атомын цахилгаан станцууд нь хэзээ ч байлдааны ажиллагааны бай болох ёсгүй гэж Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн /ОУЦЭХА/ захирал Рафаэл Гросси мэдэгдлээ. Тэрбээр өчигдөр Киев хотноо Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзсаныхаа дараа хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү хэлсэн байна.

“АЦС-ууд нь ямар нөхцөл байдалд, ямар улс оронд, ямар газарт байгаагаас үл хамааран аливаа довтолгоонд өртөх ёсгүй, байлдааны ажиллагааны бай болох ёсгүй. Энэ бол бүгдэд хамаатай нийтлэг зарчим мөн” гэдгийг ОУЦЭХА-гийн тэргүүн онцлон тэмдэглэлээ.

Түүний хэлснээр, Запорожийн АЦС-ын нөхцөл байдал “маш эмзэг” байгаа бөгөөд дроны цохилтын улмаас хэдийд ч байдал хүндэрч магадгүй байна. Ф.Гросси Запорож мужид очих үеэрээ тус станцын хөргөлтийн системийн цахилгаан хангамжийн асуудалд түлхүү анхаарах бололтой. Гэхдээ Курскийн АЦС ба Запорожийн АЦС-д үүссэн нөхцөл байдлыг хооронд нь харьцуулахыг хүсэхгүй байгаагаа тэрбээр илэрхийллээ.

Үүний сацуу ОУЦЭХА-ийн зүгээс Украины цөмийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн тусламжаа нэмэгдүүлж, Болгарын “Белене” АЦС-ын төсөл хойшилсонтой холбоотойгоор тоног төхөөрөмжүүдийг Украины Хмельницкийн АЦС-д ашиглахыг дэмжинэ хэмээн Гросси Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.

Түүнээс гадна ОУЦЭХА-ийн шинжээчдийн баг ойрын үед Украины АЦС-уудын эвдэрсэн дэд станцуудад очиж, нөхцөл байдалтай танилцах ажээ.

Фронтын тэргүүн шугамаас холгүй орших Запорожийн АЦС-д дайн эхэлснээс хойших хугацаанд 8 удаа эрчим хүч тасарч байсны улмаас дизель хөдөлгүүр ашиглаж байв. Европ тив дэх хамгийн том АЦС-ын аюулгүй байдлыг хангах зорилгоор хоёр жилийн өмнө ОУЦЭХА-ийн тусгай ажлын хэсгийг байгуулсан юм.

Харин тус агентлагийн тэргүүн Р.Гросси 2022 оны хоёрдугаар сараас хойш Украинд 10 удаа, Запорожийн АЦС-д 5 дахь удаагаа ирж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16