Э.Макрон шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлаар зөвлөлдөнө
9 сарын 2. 12:420

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлаар есдүгээр сарын 2-нд Елисейн ордонд улс төрийн хэд хэдэн зүтгэлтнийг хүлээн авч уулзана гэж "Franceinfo" радио мэдээлжээ.

Хамгийн түрүүнд хүлээн авах хүмүүсийн нэг бол Францын Ерөнхийлөгч асан (2012-2017) Франсуа Олланд байх бөгөөд тэрбээр энэ онд болсон парламентын ээлжит бус сонгуулиар Үндэсний Ассемблэйд (парламентын доод танхим) сонгогдсон юм. Түүнийг Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэг гэж үзэж байгаа боловч тэрбээр Засгийн газрын тэргүүнээр ажиллахгүй гэдгээ өнгөрсөн зургаадугаар сард мэдэгдсэн юм.

Ф.Олландаас гадна Францын Ерөнхийлөгч асан (2007-2012) Николя Саркози Елисейн ордонд зочлох аж. Э.Макрон мөн Францын Ерөнхий сайд асан Бернард Казнёвтой уулзахаар төлөвлөжээ. Түүнийг шинэ засгийн газрын тэргүүний албан тушаалд нэр дэвшигчийн хувиар нухацтай судалж байгаа гэж Францын хэвлэлүүд Ерөнхийлөгчийн ойрын эх сурвалжаас эш татан бичсэн байна. Хуульч, эдийн засагч Б.Казнёв нь 2012 оноос хойш засгийн газарт хэд хэдэн албан тушаал хашиж байсан бөгөөд 2014 оны дөрөвдүгээр сард Дотоод хэргийн сайдаар томилогдож байжээ. Тэрбээр Ф.Олландыг Ерөнхийлөгч байх үед түүний хамгийн үнэнч дэмжигчдийн нэг байв. Б.Казнёв зүүний үзэл баримтлалтай “La France insoumise” (LFI) намын радикал бодлогыг шүүмжилдэг бөгөөд Социалист намыг тус намтай ойртохыг эсэргүүцдэг байна.

Э.Макрон мөн Францын хойд нутгийн О-де-Франс мужийн захирагч Ксавье Бертраныг хүлээн авч уулзахаар төлөвлөжээ. Францын хэвлэлүүдэд бичсэнээр, түүнийг зүүний үзэлтэй улс төрийн хүрээллээс гаралтай Б.Казенёвтой харьцуулахад барууны намуудаас ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвших хамгийн өндөр магадлалтай гэж таамаглаж байна

Францын парламентын ээлжит бус сонгуулиар зүүний үзэлт "Шинэ ардын фронт" эвсэл Үндэсний Ассамблейн 577 суудлаас 182 суудлыг авсан бол “Бүгд найрамдах улсын төлөө хамтдаа” гэдэг ерөнхийлөгчийн намын тэргүүлсэн эвсэл Бурбоны ордонд 168 суудал авч хоёрдугаарт оржээ. Барууны үзэл баримтлалтай “Үндэсний холбоо” нам “Бүгд найрамдахчууд” намын холбоотнуудын хамтаар 143 суудал авсан байна. Парламентын доод танхимд үнэмлэхүй олонх болохын тулд намууд 289 мандат авсан байх ёстой. Одоогийн байдлаар Францын Засгийн газар огцорсныхоо дараа үүрэг гүйцэтгэсэн хугацаагаар дээд амжилт тогтоогоод байна. Э.Макрон Габриэль Атталын танхимыг шинэ засгийн газар байгуулагдах хүртэл үүрэг гүйцэтгэх нөхцөлтэйгөөр огцруулжээ.

Наймдугаар сарын 26-нд Э.Макрон эдийн засагч Люси Кастег Засгийн газрын тэргүүнээр томилох “Шинэ ардын фронт” намын саналыг хүлээж аваагүй юм. Маргааш нь Э.Макрон Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлаарх шинэ шатны хэлэлцээг эхлүүлж, хэлэлцээнээс зүүний намууд болон “Үндэсний холбоо”-г хассан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38