Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах B2B цахим платформыг Гэрэгэ Системс ХХК хариуцан хөгжүүлэхээр боллоо
8 сарын 21. 15:230

“Азийн сан” болон “Гэрэгэ Системс” ХХК хамтран 2023-2024 онд хөгжүүлсэн “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах B2B цахим платформ”-ын цаашдын тогтвортой байдлыг хангах зорилгоор, уг платформыг “Гэрэгэ Системс” ХХК-д шилжүүлж, цаашид хариуцан ажиллахаар боллоо.

Азийн сан нь хөгжиж буй Азийн улс орнуудад амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой ашгийн бус олон улсын хөгжлийн байгууллага бөгөөд Монгол Улсад 1993 оноос хойш амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Тус байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар нь засаглалыг сайжруулах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн бололцоог өргөжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулахад чиглэсэн олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн.

“Гэрэгэ Системс” ХХК нь "Бизнесээс бизнест (B2B) дижитал платформ ашиглан Монгол Улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих нь" төслийн хүрээнд " B2B цахим платформыг (https://b2b.wbc.mn/) Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Хөөрхөн Зүрх ТББ болон сэтгэцийн гэмтэлд суурилсан сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлдэг Ногоон Бөмбөлөг сэтгэл зүйн төв ХХК зэрэг байгууллагатай хамтран амжилттай хөгжүүлж, өнөөдрийн байдлаар бүртгэлтэй 200 хэрэглэгчийг холбож, тэдэнд зөвлөгөө өгөх, цахим мэдлэг олгох, бизнесийн шинэ харилцааг хөгжүүлэх чиглэлээр томоохон ахиц дэвшил гарган ажиллаж байна. Түүнчлэн, МҮХАҮТ-ын орон нутаг дахь салбар танхимуудыг түшиглэн Дархан-Уул, Орхон аймгуудад үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тус платформыг танилцуулах аяныг хийсэн байна.

2024 оны 8-р сарын 13-ны өдөр уг платформыг албан ёсоор “Гэрэгэ Системс” ХХК-д хүлээлгэн өгч, тус компани цаашид энэхүү платформыг цогцоор нь хөгжүүлж, Монгол Улс даяарх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нийлүүлэлтийн сүлжээг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулахаар зорьж байна.

“Гэрэгэ Системс” ХХК нь энэхүү платформыг компанийнхаа шинэ аппликейшнтэй нэгтгэж, Монгол Улс даяар 2.8 сая хэрэглэгчдэд хүргэх, мөн 500 ХУРДАН киосктой холбох зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнээс гадна орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор санхүүгийн байгууллагуудтай хамтран бичил зээлийн үйлчилгээг санал болгох төлөвлөгөөтэй байгаа юм.

Энэхүү платформын цаашдын хөгжүүлэлт нь Монгол Улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтөд үнэтэй хувь нэмэр оруулахад чиглэгдэх болно.

Эх сурвалж: “Гэрэгэ Системс” ХХК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38
АНУ-ын тэнгисийн цэрэг анхны хүйс харгалзахгүй шумбагчаа ашиглаж эхэлжээ
02024-9-17 11:16