Сахаргүй чихрийг Монголдоо үйлдвэрлэдэг боллоо
9 сарын 4. 14:360

Дэлхий даяар органик хүнсийг чухалчилдаг болсон өнөө үед сахарын хэрэглээг бууруулж, сахаргүй хүнсийг өдөр тутамдаа хэрэглэх сонирхолтой хүмүүсийн тоо жилээс жилд олширсоор байна. Гагцхүү сахар орлуулагчийн аль төрлийг ашиглаж байгаагаас хамаарч тухайн бүтээгдэхүүний эерэг, сөрөг нөлөө яригдана.

Тэгвэл Монголдоо анхны сахаргүй чихрийг амжилттай үйлдвэрлэж, худалдаанд гаргаад буй Бурамхан брэндийн хамт олон шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулаад удаагүй байна. Шинэ үйлдвэртээ орсон даруйдаа бүтээгдэхүүнээ дараагийн шатанд аваачиж, ингэхдээ амттан үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Швейцар улсын мэргэжилтнүүдтэй хамтарсан бөгөөд алдарт Ricola үйлдвэрийн эксперт Бурамханы үйлдвэрт олон сарын хугацаанд хамтран ажиллаж, сахаргүй чихрийн туршилтыг амжилттай хийж чадсанаар ийнхүү бүтээгдэхүүн маань хэрэглэгчдийн гар дээр очиход бэлэн болжээ.

Сахаргүй чихрийн үндсэн түүхий эдээр изомалт болон стевиа ашиглаж байгаа бөгөөд Швейцар технологийн дагуу чанар, шаардлагыг хангасан эдгээр орц, найрлагууд нь сахар орлуулагч дундаа органик байдлаар дээгүүрт ордог байна. Цаашлаад, энэхүү шинэ бүтээгдэхүүнээ Швейцарт лабораторийн шинжилгээнд оруулж тун сайн хариу авсандаа Бурамханы хамт олон ихээхэн урам авч ийнхүү бүх сүлжээ дэлгүүрийн лангуунд Монгол Сахаргүй чихэр өрөгдөх боломж үүсжээ.

Сахаргүй чихэр нь чихрийн шижин, чихрийн харшилтай хүмүүс хэрэглэх боломжтойгоос гадна шүдэнд сөрөг нөлөөгүй, цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлэхгүй, турах хүсэлтэй хүмүүст нэн тохиромжтой бүтээгдэхүүн юм.

Түүнчлэн Бурамхан брэндийн шинэ бүтээгдэхүүн үүгээр зогсохгүй, Монголын хөрсөнд ургасан Хуш модны чөмөгтэй чихрийг амжилттай үйлдвэрлэж худалдаанд мөн гаргасныг дуулгахад таатай байна. Хуш модны чөмөг нь уургаар маш баялаг бөгөөд олон улсад Тайгын алт гэсэн тодотголтой тун онцгой бүтээгдэхүүн билээ. Хушны чөмөг нь омега 3,6,9 агуулсан, тархины үйл ажиллагааг дэмжсэн маш олон төрлийн ашиг тустай бүтээгдэхүүн бөгөөд үүнийг хатуу чихэр болгон гаргасан нь Монголд ирэх жуулчдын сонирхлыг ихээхэн татах нь дамжиггүй.

Хэрэглэгч та бүхэн эдгээр бүтээгдэхүүнүүдийг бүх сүлжээ дэлгүүрээс худалдан авах боломжтой бөгөөд Бурамханы салбар дэлгүүрүүд болон вебсайт, утсаар нь холбогдоод хүргүүлж авах ч боломжтой юм байна

Эх сурвалж: Бурамхан брэнд

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18