Эйнштейний захидлыг 4 сая орчим ам.доллароор худалджээ
9 сарын 11. 12:070

Орчин үеийн онолын физикийг үндэслэгч Альберт Эйнштейний АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч Франклин Рузвельтэд (1933-1945) бичсэн захидлыг мягмар гарагт үнэ хаялцуулж, 3.992 сая ам.доллароор худалдсан тухай дуудлага худалдааны “Christie's” ордны цахим хуудсанд мэдээлжээ. Уг захидлын анхны үнэлгээ 4-6 сая ам.доллар байв.

1939 оны наймдугаар сарын 2-ны өдрийн захидалдаа Эйнштейн нацист Германы цөмийн хөтөлбөрийн талаар тайлбарлаж, нацистуудын судалгаа нь цөмийн бөмбөг бүтээхэд хүргэж болзошгүй байгааг бичжээ.

Дуудлага худалдаанд санал болгосон уг захидал нь Эйнштейний Америкийн Ерөнхийлөгчид бичсэн захидлын эх хувилбар ажээ. Эйнштейний шавь, Унгарын физикч Лео Силард хожим нь захидлын агуулгыг баяжуулж Рузвельтэд илгээжээ. Энэ хувилбар нь Нью-Йорк дахь Франклин Рузвельтийн нэрэмжит номын санд хадгалагддаг.

Эйнштейний бичсэн захидлын эх хувилбарыг хамгийн сүүлд "Майкрософт" компанийг үүсгэн байгуулагч Пол Аллен /2018 онд таалал төгссөн/ хадгалж байжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38