Япончууд 2028 оноос автомат жолоодлоготой суман галт тэргээр зорчино
9 сарын 11. 13:490

Японы “JR East” компани 2028 оны санхүүгийн жилд “Жоэцү Шинкансен” шугамын зарим чиглэлд автомат жолоодлоготой суман галт тэргийг үйлчилгээнд нэвтрүүлнэ гэдгээ мягмар гарагт мэдэгджээ. Энэ нь дэлхийн анхны жолоочгүй өндөр хурдны галт тэрэг болох юм.

Автомат жолоодлоготой галт тэргүүд нь Токио хотоос баруун хойд зүгт орших Нийгата мужид байрлах Нагаока, Нийгата буудлуудын хооронд 55.7 км зайд зорчих бөгөөд “JR East” компани 2030-аад оны дунд үеэс “Жоэцү Шинкансен” шугамын бүх чиглэлд жолоочгүй тээврийн үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Автоматжуулсан систем нь хүний ​​алдаатай үйлдлийг бууруулж, аюулгүй байдлыг сайжруулж, хөдөлмөрийн насны хүмүүсийн тоо буурч байгаа энэ үед ажиллах хүчний хомсдолыг шийдэхэд тус дөхөм болно гэж төмөр замын компани мэдэгджээ.

“JR East”-ийн захирал Йоичи Кисе хэлэхдээ, автомат жолоодлоготой технологи нь галт тэрэгний хуваарийг илүү уян хатан төлөвлөх боломжийг олгож байгаагийн зэрэгцээ “галт тэрэгний ажилтнууд илүү өргөн хүрээний үүрэг даалгаврыг биелүүлэх” бололцоог бүрдүүлнэ гэлээ.

Бусад оператор компанийн хувьд, Токио, Осака хотыг холбосон “Токайдо Шинкансен” шугамын оператор “JR Central” компани 2028 онд автомат жолоодлоготой суман галт тэргийг үйлчилгээнд нэвтрүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Тус компани мөн Токио болон Япон тэнгисийн эрэг, нийслэл болон тус улсын зүүн хойд мужуудыг холбосон “Хокүрикү”, “Тохокү Шинкансен” зэрэг чиглэлд автомат жолоодлоготой галт тэргүүдийг ашиглах асуудлыг судалж байгаа ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38