Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
9 сарын 19. 13:240

Хятадын судлаачид СпэйсИкс компанийн хөөргөсөн Старлинк цахим технологийн хиймэл дагуулуудаас ялгарч буй цацрагийг ашиглан дайсны үл илрэгч сөнөөгч онгоцуудыг хялбархан илрүүлж чадна гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр тэд дээрх чадвараа батлахын тулд радарт үл баригдах DJI Фантом4 Про дрон хөөргөн туршсан байна. Тийнхүү туршиж үзэхэд газарт суурилуулсан радарууд Старлинк хиймэл дагуулын цацрагийн тусламжтайгаар Филиппиний ойролцоо нисгэсэн дроны үүсгэж буй жижигхэн цэгэн дохиог амжилттай хүлээн авсан байна.

Харин жинхэнэ үл илрэгч онгоц радарт баригдахгүй байхын тулд онцгой содон хэлбэр дүрсийнхээ ачаар электрон соронзон цацрагийг тусгах ажиллагаатай байдаг билээ.

Тэгвэл, хятад судлаачдын мэдээлж байгаагаар онгоц илрүүлэх энэ шинэ аргад тухайн онгоцны хэлбэр дүрс, гадаргын эд ямар ч хамаагүй гэнэ.

Товчхон тайлбарлавал, агаарын аливаа төхөөрөмж хиймэл дагуул болон газарт буй радар хоёрын дундуур гарахдаа хиймэл дагуулаас ирж буй цахилгаан соронзон цацрагийг хөнддөг бөгөөд хөндөгдсөн цацрагаас газарт буй радар тухайн төхөөрөмж хаан явааг илрүүлэх боломжтой болж байгаа аж.

Хэдий тийм ч тэд одоогийн байдлаар энэ аргаа зөвхөн нам зайд нисдэг дронууд дээр туршаад байгаа тул жинхэнэ үл илрэгч онгоц дээр хэр үр дүнтэй байх нь хараахан тодорхой болоогүй байгаа юм.

Эх сурвалж: Futurism

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Канад: Цагаачдын урсгалыг хумих зорилгоор гадаад оюутны виз олголтыг 10 хувиар бууруулна
02024-9-20 1:21
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37