АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
9 сарын 19. 15:310

АНУ ойрын ирээдүйд олон улсын сансрын станцаас гарч, хувийн сансрын станцтай болохын тулд шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон Аксиом Спэйс том асуудалд ороод байна.

Бизнесийн Форбес сэтгүүлд нийтлэгдсэн мэдээллээс харахад тус компани элдэв өр төлбөрөө төлөх чадваргүй болсны дээр зуу гаруй ажилтнаа цомхотгож, ажилтай үлдсэн цөөн ажилтныхаа цалинг хассан гэнэ.

Улмаар ОУСС-д холбогдож, АНУ-ын эзэмшлийн төхөөрөмж, хөрөнгүүдийг нүүлгэн, тусдаа гарч тусдаа сансрын станц болж хөгжих модуль бүтээх төлөвлөгөө эрсдэлд орсон нь илт болж байна. Гэтэл 2030 онд буюу төлөвлөсөн хугацаанаас хоёр жил илүү хэрэглээд ОУСС АНУ-ын ҮАТСНА-ын хувьд тэтгэвэрт гарах гэж байгаа тул цаг явсаар л байна.

Өөрөөр хэлбэл, шинэ сансрын станц байгуулах ёстой компани төлөвлөгөөнөөсөө хэдийн хэдэн жилээр хоцорсон гэсэн үг. Улмаар Аксиом Спэйс шинэ сансрын станцынхаа загварын өөрчлөхөөс өөр аргагүй болоод байгаа юм.

Форбес сэтгүүлд нийтэлснээс үзвэл, хөрөнгө оруулагчдын мэдээлснээр шинэ станц өмнөхөөс ашиг багатай, жижигхэн хэр нь илүү үнэтэй болж байгаа гэнэ.

Эх сурвалж: Futurism

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Канад: Цагаачдын урсгалыг хумих зорилгоор гадаад оюутны виз олголтыг 10 хувиар бууруулна
02024-9-20 1:21
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37