Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
9 сарын 19. 15:160

БНХАУ лхагва гарагт АНУ-ын цэрэг, зэвсэгтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг есөн фирмийг Тайваньд америк зэвсэг борлуулсан хэмээн үзэж, Хятадын эх газарт буй хөрөнгийг нь царцаах хүртэл арга хэмжээ авчээ.

Тайванийн арлыг БНХАУ-ын нэг хэсэг мөн хэмээн үзэж, буцаан нэгтгэх бодлого баримталж буй Бээжин дээрх асуудлаар удаа дараа гомдол мэдүүлж, Цагаан ордонтой холбоо тогтоон, ТАйваньд зэвсэг борлуулахаа албан ёсоор зогсоохыг шаардсан ч амжилт олоогүй юм.

Иймд Хятадын Гадаад хэргийн яамны мэдээлснээр энэ долоо хоногоос эхлэн Сиерра Нивада корпорац, Стик Раддер интерпрайс, Кюбик корпорац, S3 Эйроспэйс, TCOM партнершип, ТекстОр, Планате Менежмент групп, ACT1 Федерал, Эксовера нэр бүхий есөн том фирмийн Хятад дахь хөрөнгийг царцаасан байна.

Мөн Хятад дахь хувь хүн болон аж ахуй нэгжүүдийг тухайн фирмүүдтэй харилцахыг хориглосон аж.

Уг арга хэмжээг зарлахдаа БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан Тайванийг зэвсэглэхээ зогсоохыг АНУ-аас дахин шаардаж “Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихээ больж, Тайванийн хоолойн тогтвортой байдал, энх тайвныг алдагдуулахаа болино уу” хэмээсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Канад: Цагаачдын урсгалыг хумих зорилгоор гадаад оюутны виз олголтыг 10 хувиар бууруулна
02024-9-20 1:21
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37