Украинчууд Тоёота Мирай автомашиныг устөрөгчийн бөмбөг болгон ашиглаж байна
8 сарын 14. 13:501

Устөрөгчийн хөдөлгүүртэй цахилгаан Тоёота Мирай автомашин устөрөгчийн шатахуун түгээх дэд бүтэц хомс, өртөг өндөр гэх мэт шалтгаанаар олон улсын зах зээл дээр төдийлөн амжилт олоогүй билээ. Гэтэл украин цэргүүд тус автомашины эд ангиудаар дэлхийн хамгийн жижиг устөрөгчийн бөмбөг бүтээн ашиглах болжээ.

Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр энэ нь атомын, эсвэл цөмийн бөмбөг биш агаад эвдэрсэн Мирай автомашин, хучин пицца зөөгч роботоор бүтээсэн учир үнэтэй хөрөнгө тэсэлж байгаа хэрэг биш гэнэ.

 

 

Тухайлбал, Вовчанскийн тулаанд Оросын тал цахилгаан хэрэгсэл олноор ашигласан тул украинчууд арга барилаа өөрчлөхөөр шийдсэн нь тэр гэнэ. Иймд тэд эвдэрсэн Мирай автомашинуудын сэлбэгийг цуглуулж, тэсрэх бөмбөг бүтээжээ. Тэгэхдээ Мирай автомашины хоёр зуу гаруй кг жиг татах дүүрэн устөрөгчийн түлштэй банкийг ашигласан байна. Үр дүнд нь агаараа бөмбөгдсөнтэй харьцуулахуйц ноцтой хохирол учруулж чадсан бөгөөд тэсрэлт нь тэсрэлтийн долгионтой, мөөгөн үүлтэй, асар их хүчтэй байжээ.

Ташрамд дурдахад Мирай автомашин осолд орлоо гэхэд дээрх зэвсэг шиг дэлбэрэх аюулгүй билээ. Учир нь тус автомашины шатахууны сав тэр болгон задраад байхааргүй өндөр чанартай эд юм. Харин украинчууд тус савыг хуванцар тэслэгчээр ороон Оросын хуарангууд руу алсын удирдлагатай роботоор илгээж байгаа юм.

Эх сурвалж: Jalopnik

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
3
0
0
2
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Баагий.
103.212.118.29
   /
8 сарын 14. 17:16

Манайх энэ машиныг японоос олноор нь авч Батлан хамгаалах хүчнээ чадвахжуулах нь зөв бололтой.

Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18