Тэрбумтан Уоррен Баффет яагаад Биткоинд итгэдэггүйгээ тайлбарлажээ
2022, 5 сарын 2. 17:470

АНУ-ын тэрбумтан, хөрөнгө оруулагч, филантропист Уоррен Баффет яагаад Биткоинд итгэдэггүй болохоо тайлбарлажээ.

Өнгөрөгч жилүүдийн хугацаанд дэлхий дахинаа Биткоин өөрийн гэсэн байр суурийг бий болгож, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж чадсан ноён Баффетын хувьд үүнийг хэзээ ч худалдан авахгүй гэдэг үзэл бодолдоо үнэнч байгаа юм.

Тэгвэл бямба гарагт тэрээр жил бүр зохион байгуулагддаг Беркшир Хэйтавэй компанийн хувьцаа эзэмшигч нарийн ээлжит уулзалтын үеэр өөрийн байр суурийг тайлбарласан байна.

Live updates: Berkshire Hathaway annual meeting 2022

Түүний үзэж байгаагаар, Биткоин бол ямар ч үр бүтээмжгүй хөрөнгө бөгөөд хөрөнгө оруулсан нөхцөлд ямар ч бодит зүйл боловсруулдаггүй гэнэ. Тийнхүү Биткоин хэдий олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байлаа ч тэрээр тус криптовалютыг худалдан авахгүй гэсэн байр сууриндаа үнэнч байна хэмээжээ.

Уоррен Баффетын хэлснээр, “Дараа жил эсвэл 5, 10 жилийн дараа Биткоины ханш өсөх, буурах аль нь болохыг би мэдэхгүй. Гэхдээ миний ганц итгэлтэй байгаа зүйл бол Биткоин юу ч боловсруулдаггүй гэдэг юм. Энэ ердөө л нэг шидийн зүйл бөгөөд хүмүүс шидийн юманд дурладаг шүү дээ.

Биткоиныг сонирхогчид ч энэхүү хөрөнгийг идэвхгүй хөрөнгө болохыг хүлээн зөвшөөрч, урт хугацааны хөрөнгө оруулалт гэж хардаг. Биткоинд хөрөнгө оруулагч дунд богино хугацааны ашиг харж орсон хүн нэг ч байдаггүй.

Хэрэв та надад АНУ дахь бүх эдлэн газрын 1 хувийг санал болгож, хариуд нь 25 тэрбум ам.доллар хүсвэл би өнөөдөртөө л танд чек бичиж өгнө. Тэгээд би 25 тэрбум ам.долларынхоо хариуд АНУ дахь бүх эдлэн газрын ашгийн 1 хувийг хүртэх болно.

Хэрэв та надад энэ улс дахь бүх орон сууцны 1 хувийг санал болгож, хариуд нь 25 тэрбум ам.доллар хүсвэл би бас л танд чек илгээнэ. Энэ ийм л энгийн.

Харин та надад дэлхий дээрх бүх Биткоиныг санал болгож, хариуд нь 25 тэрбум ам.доллар хүсвэл би худалдаж авахгүй. Учир нь би тэр их биткоиноор юу хийх юм? Би буцаагаад л ямар нэг аргаар зарах хэрэгтэй болно. Тэгээд юу ч болохгүй. Орон сууцнуудаас би түрээсийн ашиг олох бол эдлэн газраас би бүтээгдэхүүний ашиг олох болно.

Хөрөнгө үнэ цэнтэй байхын тулд хэн нэгэнд ямар нэг үр дүн авчирдаг байх учиртай. Харин бидэнд хүлээн зөвшөөрөгдсөн ганц л валют бий. Та нар юу ч гэж болно. Бид ч Беркшир коин гаргаж болно. Гэхдээ эцсийн эцэст энэ л мөнгө (хэмээн 20 ам.долларын дэвсгэрт гаргаад) АНУ-ын засгийн газар энэ л мөнгийг яагаад Беркшир коиноор орлуулах ёстой вэ гэдэг шалтгаан дэлхийд үгүй” гэсэн байна.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
2
0
1
2
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Netflix-ийн хувьцааны үнэ бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоожээ
02024-8-23 3:54
Капитрон банк “Daily” кредит картыг зах зээлд шинээр нэвтрүүллээ
02024-8-22 14:00
Зөрүүд жуулчид буцсанд Фүжи уулыг “торноос нь гаргажээ”
02024-8-22 12:46
БНСУ-д зохион байгуулагдах Global HR Forum-д оролцох 5 гол шалтгаан
02024-8-22 12:45
Габон засгийн газрын албан хаагчид амралтаараа гадаадад зорчихыг хориглов
02024-8-22 12:33
ХасБанкны ажилтнуудын өдрийн ажлын цаг 7 цаг боллоо
02024-8-22 12:25
Аалз илүү олон олз барихын тулд нэг барьсан эр гэрэлт цохоо эм хэмнэлээр асаадаг
02024-8-22 12:08
 Хайч алга болсноос болж японы нисэх буудал бүх нислэгээ цуцалжээ
02024-8-22 11:31
General Motors компани 1000 гаруй ажилтнаа цомхотгожээ
02024-8-22 3:31
PC mall зөөврийн компьютерын үнэ төлбөргүй засварын эвентээ энэ сарын 23, 24, 30, 31-ний өдрүүдэд зохион байгуулна
02024-8-21 16:52