Аалз илүү олон олз барихын тулд нэг барьсан эр гэрэлт цохоо эм хэмнэлээр асаадаг
8 сарын 22. 12:080

Хятадын төв нутгийн тариан талбай, цөөрмийн эргээр үзэгддэг тор нэхэгч энгийн аалз үдэш болгон шинээр тор нэхэж, гэрэлт цох гэх мэт нисдэг шавж барьж хооллодог билээ.

Тэгвэл эрдэмтэд Аранеус вентрикосус шинжлэх ухааны нэршилтэй тус аалз торонд нь шавж нисээд ороод ирэхийг зүгээр хүлээж суулгүй, баригдсан гэрэлт цохны гэрэлт дохиог “хакдаж” илүү олон гэрэлт цох торондоо дууддаг болохыг нотолжээ.

Шинжлэх ухааны “Өнөөгийн биологи(Current Biology)” сэтгүүлд энэ долоо хоногт нийтлэгдсэн судалгааны тайлангаас үзвэл дээрх аалз өөрийн олзонд орсон эр гэрэлт цохны гэрлийг үржилд урин дуудсан эм гэрэлт цохных шиг хэмнэлээр асаадаг гэнэ. Гэвч чухам яаж гэдэг нь одоохондоо ойлгомжгүй байгаа юм байна.

Судалгаанд оролцсон Хятадын Хүбэй мужийн их сургуулийн эрдэмтэн Дайчин Лигийн тайлбарласнаар үржлийнхээ үед эмэгчин гэрэлт цохнууд ихэвчлэн нэг байрандаа суудаг тул аалзны торонд эр цох л баригдах, бас хууртагдан олзлогдох магадлал өндөр байдаг гэнэ.

Тавдугаар сарын дундаас зургаадугаар сарын эхэн хүртэл хоёр долоо хоногийн турш үржлийн үе нь таардаг гэрэлт цохнууд хэвлий дээрх гэрэлтэгч эрхтэнцрээ биохимийн урвалын аргаар гэрэлтүүлэн нэгнээ татдаг онцлогтой.

Абскондита терминалис шинжлэх ухааны нэршилтэй гэрэлт цох гэхэд эр нь хоёр “чийдэн” ашиглан анивчуулан асаах замаар эмэгчнийхээ анхаарлыг татдаг бол, эм нь харин нэг чийдэнг удаан хэмнэлээр асаан эрэгчнээ дууддаг байна.

Аалзны торонд зөвхөн эр цох орж байгааг, цаашлаад аалзанд баригдсан эр цохнуудын дохио өөрчлөгдөж, эмэгчинтэй төстэй байдлаар асаж байгааг эрдэмтэд анзааран, улам лавшруулж судалж үзэхэд олзлогдсон эр цохнуудын дохио өөрчлөгдөж байгаа нь аюулыг анхааруулсан дохио бус, үнэхээр эрэгчнээ урин дуудсан эм цохны дохиотой яг ижил байсан гэнэ. Ойроос ажиглахад аалз олзны эрэгчнээ хазаж дохиог нь өөрийнхөө санаснаар өөрчилж байжээ. Гэвч хазалт, эсвэл хорны аль нь цохны дохиог өөрчлөх гол шалтгаан болж байгааг цаашид илүү нарийн судлах шаардлагатай байгаа аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18
Ким Жон Ун цөмийн хүчээ АНУ-ын эсрэг ашиглахад бэлэн гэв
02024-9-12 12:55
Монголын Алт Компани нээлттэй ажлын байрны өдөрлөг зарлалаа
02024-9-12 12:25
MONGOLIAN LABOR MARKET SUMMIT: Good Workplace Awards 2024 арга хэмжээг Zangia.mn болон Nito.one хамтран зохион байгуулах гэж байна
02024-9-12 12:24
Илон Маск дуучин Тэйлор Свифтэд хүүхэд “хийх” санал тавьжээ
02024-9-12 11:54
АНУ-ыг эсэргүүцэж ОХУ Хятадтай нэгдэхэд бэлэн
02024-9-12 11:33
ОХУ-ын төрөлт түүхэн доод цэгтээ хүрэв
02024-9-11 12:45
АНУ-ын цагдаа нарт харь гаргийнхантай харилцах гарын авлага тараажээ
02024-9-11 12:09
ОХУ-ын гүн рүү алсын тусгалт пуужин харвахыг Украинд АНУ зөвшөөрнө
02024-9-11 11:36
Италичууд ухаалаг утсыг 14 нас, цахим сүлжээг 16 насаар хязгаарлах санаачилга гаргав
02024-9-11 10:47