Хайч алга болсноос болж японы нисэх буудал бүх нислэгээ цуцалжээ
2024, 8 сарын 22. 11:310

Хайч алга болсноос үүдэн Японы хамгийн хөл хөдөлгөөн ихтэй нисэх буудлуудын нэг бүх нислэгээ цуцалсан байна.

Болсон явдлыг тодруулбал, Шинэ Читосэ нисэх буудлын дотоодын нислэгийн хүлээлгийн танхим дахь дэлгүүрийн хайч алга болсон тул аюулгүй байдлын ажилтнууд бүх нислэгийг цуцалж байгаад хэдэн цагийн турш алга болсон хайчийг эрсэн гэнэ.

Албан ёсны мэдээллээс үзвэл, нийт 36 нислэг цуцлагдаж, 201 нислэг хойшлогдсон гэнэ. Ийн зорчигчдыг саатуулсны учир нь тухайн хайчийг гэмт хэрэгтэн олж аваад, зэвсэг болгон ашиглаж, нислэгийн үеэр террорист халдлага үйлдэж болзошгүй хэмээн сэрэмжилсэн байна. Гэхдээ сайн юм болж, хайчийг олсны дараа нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилжээ.

Дээрх үйл явдлаас болж төлөвлөсөн нислэгээсээ хоцорсон иргэдийн дунд Хоккайдод болсон Мандах Нар хөгжмийн наадамд оролцохоор явсан рок хамтлаг байсан гэнэ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35