Netflix-ийн хувьцааны үнэ бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоожээ
8 сарын 23. 3:540

Стриминг үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлэгч Америкийн Netflix компанийн хувьцааны үнэ бүх цаг үеийн дээд цэгтээ хүрчээ.

Орон нутгийн цагаар 20-ны өглөө Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Netflix-ийн хувьцаа 711.33 ам.доллароор арилжаалагдсан нь олон нийтэд нээлттэй компани болсноос хойших хамгийн өндөр үнэ аж.

Тус компанийн хувьцааны үнэ энэ он гарснаас хойш 43 хувиар өссөн нь технологийн хувьцаанд төвлөрдөг Nasdaq индексээс ч даваад байгаа юм.

Netflix-ийн хувьцаа сүүлийн үед ийнхүү өсөх болсон нь "Squid Game 2" зэрэг үзэгчдийн хүсэн хүлээж буй алдартай цуврал киноны дараагийн улиралтай гэрээлсэн зэрэгтэй холбоотой.

Netflix “Squid Game 2”, “Wednesday” зэрэг олон ангит кинонууд болон Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн зул сарын баяраар цацагдах сурталчилгааны түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсан талаар Ройтерс мэдээлсэн бөгөөд "Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн тэмцээн болон "Squid Game" нь урьдчилсан төлбөрт зар сурталчилгааны гэрээ хурдацтай өсөхөд нөлөөлж байна" хэмээн дүгнэв.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18
Ким Жон Ун цөмийн хүчээ АНУ-ын эсрэг ашиглахад бэлэн гэв
02024-9-12 12:55
Монголын Алт Компани нээлттэй ажлын байрны өдөрлөг зарлалаа
02024-9-12 12:25
MONGOLIAN LABOR MARKET SUMMIT: Good Workplace Awards 2024 арга хэмжээг Zangia.mn болон Nito.one хамтран зохион байгуулах гэж байна
02024-9-12 12:24
Илон Маск дуучин Тэйлор Свифтэд хүүхэд “хийх” санал тавьжээ
02024-9-12 11:54
АНУ-ыг эсэргүүцэж ОХУ Хятадтай нэгдэхэд бэлэн
02024-9-12 11:33
ОХУ-ын төрөлт түүхэн доод цэгтээ хүрэв
02024-9-11 12:45
АНУ-ын цагдаа нарт харь гаргийнхантай харилцах гарын авлага тараажээ
02024-9-11 12:09
ОХУ-ын гүн рүү алсын тусгалт пуужин харвахыг Украинд АНУ зөвшөөрнө
02024-9-11 11:36
Италичууд ухаалаг утсыг 14 нас, цахим сүлжээг 16 насаар хязгаарлах санаачилга гаргав
02024-9-11 10:47