General Motors компани 1000 гаруй ажилтнаа цомхотгожээ
8 сарын 22. 3:310

 

Автомашин үйлдвэрлэгч Америкийн General Motors (GM) компани программ хангамжийн салбарын мэргэжилтнүүд зэрэг 1000 гаруй ажилтнаа цомхотгожээ. Түүнчлэн гүйцэтгэл удаашралтай байгаатай холбоотойгоор Хятад улсад нэмэлт цомхотгол хийх болов уу гэж мэргэжилтнүүд таамаглав.

CNBC сувгийн орон нутгийн цагаар 19-ний өдөр мэдээлснээр, General Motors компани мөн өдрийн өглөө 1000 гаруй ажилтнууддаа цомхотголд өртсөн тухай мэдэгдсэний дотор Детройт хотын ойролцоох төв байрны технологийн кампус дээр ажиллаж байсан 600 орчим ажилчид багтжээ. Энэ удаагийн цомхотгол тус компанийн дэлхийн хэмжээнд ажиллаж байгаа 76.000 ажилтны ойролцоогоор 1.3 хувийг хамрах төлөвтэй байгаа юм.

Тус компанийн программ хангамж, үйлчилгээний хэлтсийг удирдаж байсан Apple-ын гүйцэтгэх захирал асан Дэд ерөнхийлөгч Майк Эбботт эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн гуравдугаар сард компаниа орхисон билээ.

"Бид компанийхаа ирээдүйг тодорхойлох ажлынхаа хүрээнд бизнесээ хурдасгаж, амжилт гаргах, зоригтой сонголт хийх, хөрөнгө оруулалтаа хамгийн өгөөжтэйгөөр эрэмбэлэхийн тулд “ачаагаа” хөнгөлөх ёстой" гэж компанийн зүгээс уг шийдвэртэй холбогдуулан тайлбар хийв. Үргэлжлүүлэн “Тиймээс ч бид программ хангамж болон үйлчилгээний салбарынхаа зарим багийг цомхотгохоос аргагүйд хүрлээ" хэмээн цохон тэмдэглэв.

Үүний зэрэгцээ Bloomberg агентлагийн мэдээлснээр, General Motors гүйцэтгэлийн хувьд хангалтгүй байгаа Хятад дахь бизнесийнхээ бүтцийг өөрчлөх талаар мөн төлөвлөж байгааг онцолжээ. Тус компани нь Хятад дахь түнш болох Шанхайн Автомашины Корпорацитай хамтран судалгаа, хөгжүүлэлтийн хэлтэсийн мэргэжилтнүүдийг цомхотгох, орон нутгийн үйлдвэрлэлийг бууруулах магадлалтай хэмээн тус мэдээнд дурдсан байна.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18
Ким Жон Ун цөмийн хүчээ АНУ-ын эсрэг ашиглахад бэлэн гэв
02024-9-12 12:55
Монголын Алт Компани нээлттэй ажлын байрны өдөрлөг зарлалаа
02024-9-12 12:25
MONGOLIAN LABOR MARKET SUMMIT: Good Workplace Awards 2024 арга хэмжээг Zangia.mn болон Nito.one хамтран зохион байгуулах гэж байна
02024-9-12 12:24
Илон Маск дуучин Тэйлор Свифтэд хүүхэд “хийх” санал тавьжээ
02024-9-12 11:54
АНУ-ыг эсэргүүцэж ОХУ Хятадтай нэгдэхэд бэлэн
02024-9-12 11:33
ОХУ-ын төрөлт түүхэн доод цэгтээ хүрэв
02024-9-11 12:45
АНУ-ын цагдаа нарт харь гаргийнхантай харилцах гарын авлага тараажээ
02024-9-11 12:09
ОХУ-ын гүн рүү алсын тусгалт пуужин харвахыг Украинд АНУ зөвшөөрнө
02024-9-11 11:36
Италичууд ухаалаг утсыг 14 нас, цахим сүлжээг 16 насаар хязгаарлах санаачилга гаргав
02024-9-11 10:47