Хуурамч хуурай сүүг ухаалаг утасны камераар хялбархан ялгаж болно гэв
8 сарын 2. 14:350

Өмнөд Солонгосын шинжлэх ухаан, технологийн институтийн компьютерын шинжлэх ухааны тэнхимийн профессор Хан Жүний удирдсан судалгааны баг Ёнсей их сургууль, Постек, Сингапурын үндэсний их сургуультай хамтран хуурамч хуурай сууг ухаалаг утасны камераар хялбархан илрүүлдэг технологи зохион бүтээжээ.

Эргэн санавал, 2008 онд БНХАУ-ын зах зээлд өргөн тархсан хуурай сүүний найрлагад хүний биед хортой меламин гэх бодис орсноор зургаан нярай эндэж, дор хаяж 300 мянган хүн эрүүл мэндээр хохирсон билээ.

Түүнээс хойш 2020 онд ч гэсэн хуурамч хуурай сүүний хэрэг давтагдаж, олон хүн эрүүл мэндээр хохирсон билээ. Гэвч хуурамч хуурай сүүг жинхэнээс хурдан шуурхай, найдвартай ялгах технологи байгаагүй юм.

Тэгвэл дээрх судалгааны багийн бүтээсэн “PowDew” систем энгийн ухаалаг утасны камер ашиглан хуурамчийг жинхэнээс ялгах боломжтой болсон гэнэ.

Иймд судлаачдын хөгжүүлсэн гар утасны аппыг ашиглан хуурай сүүн дээр дуссан ус хаашаа хэрхэн бөмбөрөхийг гар утасны камераар ажиглах замаар хуурамч, жинхэнийг нь хялбархан ялгах юм байна.

Энэ аргаа судлаач нар зориуд бэлтгэсэн хуурамч хуурай сүүгээ бусад зургаан үйлдвэрийн сүүтэй харьцуулан судлахад апп хуурамч сүүг 96.1 хувь зөв илрүүлж байжээ.

Цаашдаа энэ технологийг зөвхөн хуурай сүү гэлтгүй өөр олон хүнсэнд ашиглах боломжтой гэж эрдэмтэд үзэж байгаа бөгөөд тус бүтээл олон улсаас хэд хэдэн шагнал хүртээд байгаа гэнэ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54