Илон Маск: Neuralink компани өөрийн хөгжүүлж буй чипийг хоёр дахь өвчтөний тархинд амжилттай суулгалаа
8 сарын 5. 8:591

 

Теsla компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн үүсгэн байгуулсан тархи, мэдрэл судлалын Neuralink стартап компани өөрийн боловсруулсан компьютерийн чипийг хоёр дахь өвчтөний тархинд амжилттай суулгаснаа зарлалаа.

Ройтерс болон бусад мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Маск энэ тухайгаа орон нутгийн цагаар 4-ний өдөр Рекс Фридманы подкастад оролцож ярилцах үеэрээ мэдэгдсэн бөгөөд хоёр дахь өвчтөн ч мөн эхний өвчтөнтэй адил нугасны гэмтэлтэй болохыг онцолжээ.

Хоёр дахь өвчтөний тархинд суулгасан суулгацын чип электродуудын 400 нь ажиллаж байгаа гэв. Түүнчлэн энэ нь харьцангуй олон электрод амжилттай ажиллаж буй явдал болохыг тэрээр тайлбарласан байна.

Neuralink компанийн зүгээс мэдээлснээр суулгацад 1024 электродыг ашигладаг аж.

Гэвч Маск хоёр дахь өвчтөнд чип суулгах мэс заслыг хэзээ хийснээ болон өвчтөний хувийн мэдээлэл зэргийг ил болгоогүй юм.

Neuralink компани тархи-компьютерийн интерфейс төхөөрөмжийг тархинд суулгах технологийг хөгжүүлж байгаа бөгөөд ингэснээр гэмтлийн улмаас гар хөлөө хөдөлгөх боломжгүй болсон хүмүүст зөвхөн бодлынхоо тусламжтайгаар компьютер, гар утас, тэдгээрт холбогдсон өөр ямар ч тоног төхөөрөмжийг удирдах боломж бүрдэх аж.

Өнгөрөгч нэгдүгээр сарын сүүлээр дөрвөн мөч нь ажиллагаагүй Ноланд Арбогийн тархинд чип суулгах анхны мэс заслыг хийсэн тус компани өнгөрсөн тавдугаар сард хоёр дахь удаагийн туршилтад оролцох сайн дурынхныг бүртгэж эхэлсэн байна.

Хамгийн эхний туршилтад сайн дураараа оролцсон Арбо өнгөрсөн гуравдугаар сард тэргэнцэр дээр суусан чигтээ гар, хөлөө хөдөлгөхгүйгээр өмнөө байгаа зөөврийн компьютерын дэлгэцнээс хулганы курсорыг удирдаж цахим хэлбэрээр шатар тоглож байгааг олон нийтэд шууд дамжуулж байсан билээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
103.212.116.49
   /
8 сарын 5. 23:16

Super

Онцлох мэдээ
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18
Ким Жон Ун цөмийн хүчээ АНУ-ын эсрэг ашиглахад бэлэн гэв
02024-9-12 12:55
Монголын Алт Компани нээлттэй ажлын байрны өдөрлөг зарлалаа
02024-9-12 12:25
MONGOLIAN LABOR MARKET SUMMIT: Good Workplace Awards 2024 арга хэмжээг Zangia.mn болон Nito.one хамтран зохион байгуулах гэж байна
02024-9-12 12:24
Илон Маск дуучин Тэйлор Свифтэд хүүхэд “хийх” санал тавьжээ
02024-9-12 11:54
АНУ-ыг эсэргүүцэж ОХУ Хятадтай нэгдэхэд бэлэн
02024-9-12 11:33
ОХУ-ын төрөлт түүхэн доод цэгтээ хүрэв
02024-9-11 12:45
АНУ-ын цагдаа нарт харь гаргийнхантай харилцах гарын авлага тараажээ
02024-9-11 12:09
ОХУ-ын гүн рүү алсын тусгалт пуужин харвахыг Украинд АНУ зөвшөөрнө
02024-9-11 11:36
Италичууд ухаалаг утсыг 14 нас, цахим сүлжээг 16 насаар хязгаарлах санаачилга гаргав
02024-9-11 10:47