
Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт тэрбумтан Жефф Безос Вашингтон Пост сонины редакцад зочилжээ. Хачирхалтай нь түүний айлчлалаас хойш дөрөв хоногийн дараа буюу энэ долоо хоногийн мягмар гарагт тус сонины газар 20 орчим сэтгүүлчээ ажлаас халсан байна.
Цуу яриагаар ноён Безос Вашингтон Пост сониныг зарж, оронд нь Вашингтон Коммандерс гэх америк хөл бөмбөгийн клубийг худалдан авахаар төлөвлөж байгаа гэнэ.
Жефф Безосын хувьд 2013 онд Вашингтон Пост сониныг худалдан авч байсан бөгөөд тус сонины газрыг худалдан авснаас хойш тэдний жилийн ашиг тасралтгүй өссөн ч өнгөрөгч онд анх удаагаа буурсан юм.
Гэсэн хэдий ч сонины ерөнхий редактор Салли Базбийгийн мэдэгдсэнээр тэд дахин орон тооны цомхотгол хийхгүй гэжээ.
Эх сурвалж: Daily Mail