2025 оноос Чикагогийн нисэх онгоцны буудал болон хотын төвийн хооронд агаарын такси үйлчилж эхэлнэ
2023, 3 сарын 25. 21:020

2025 онд АНУ-ын Чикаго хотод замын түгжрэлийн эсрэг “шинэ зам” ашиглалтад орох нь ээ.

АНУ-ын агаарын тээврийн салбарт тэргүүлэгч United Airlines болон эгц дээш доош хөөрч буудаг цахилгаан нисэх онгоц (eVTOL) үйлдвэрлэгч Archer Aviation стартап компаниуд хамтран агаарын таксины үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөнийхөө тухай олон нийтэд хүргэсэн байна.

Чикаго хотын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Ассошиэйтед Пресс агентлагийн орон нутгийн цагаар 24-ний өдөр мэдээлснээр, United Airlines болон Archer Aviation компаниуд “Хот доторх агаарын замын хөдөлгөөн (UAM)” сүлжээ байгуулах төслийн хүрээнд 2025 оноос Чикагод цахилгаан хөдөлгүүрт агаарын таксины үйлчилгээ үзүүлэхэар төлөвлөж байгаа талаар онцлон тэмдэглэв.

Энэхүү агаарын такси нь Чикаго хотын баруун хойд захад орших О'Харе олон улсын нисэх онгоцны буудал болон тус хотын төвийн баруун хэсэг дэх Иллинойс мужийн эрүүл мэндийн дүүрэгт байрлах Вертипорт нисдэг тэрэгний буудал хооронд үйлчилгээ үзүүлэх гэнэ. Ингэснээр автомашинаар нэг цаг гаруй хугацаанд туулдаг газарт ердөө 10 минутанд хүрэх боломжийг бүрдүүлж, цаг хугацааг хэмнэх сайн талтай хэмээн Archer компани үзэж байгаа аж.

"2025 оноос эхлэх энэхүү үйлчилгээний гол зорилго бол олон хүн амтай Чикаго хотын оршин суугчид болон аялагчдад аюулгүй, тогтвортойгоос гадна дуу чимээ, өртөг зардал багатай тээврийн хэрэгслийн өөр нэгэн хувилбарыг санал болгож, түүгээр хангах явдал юм" хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Үргэлжлүүлэн “Чикаго бол АНУ-ын гурав дахь том хот төдийгүй зам тээвэр, бизнес инноваци, хөрөнгө оруулалтын төв юм” гээд ялангуяа О'Харе нисэх онгоцны буудал нь United Airlines-ийн төв нисэх онгоцны буудал бөгөөд United Airlines болон Archer компаниудын “Хот доторх агаарын замын хөдөлгөөн” сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэхэд маш тохиромжтой газар" гэжээ.

Archer Aviation компанийн зүгээс мэдэгдэхдээ уг үйлчилгээний үнэ нь "Uber Black" буюу тансаг зэрэглэлийн такситай өрсөлдөхүйц түвшинд байх болно хэмээн таамаглаж байгаа аж. Одоогийн байдлаар О'Харе нисэх онгоцны буудлаас Вертипорт хүртэл “Uber Black”-ээр зорчиход 140 орчим ам.долларын төлбөр гардаг юм.

Archer Aviation компанийн масс үйлдвэрлэлд нэвтрүүлээд буй “Midnight” эгц дээш доош хөөрч буудаг цахилгаан нисэх онгоцыг уг үйлчилгээнд ашиглахаар төлөвлөж байгаа аж.

"Энэ онгоц нь нисгэгчээс гадна дөрвөн зорчигч тээвэрлэх боломжтой бөгөөд хамгийн холдоо 100 миль буюу ойролцоогоор 160 километр хүртэл зайг 150 милийн (ойролцоогоор 240 км/цаг) хурдтай явах боломжтой. Одоогоор Жоржиа мужийн Атланта хотын ойролцоох Ковингтон үйлдвэрт уг онгоцыг үйлдвэрлэж байгаа ба жилд 650 хүртэл тоогоор үйлдвэрлэх хүчин чадалтай” хэмээн Archer Aviation дурдав.

Тэд өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан “Анхны үйлчлүүлэгч болох United Airlines компанитай 100 ширхэг эгц дээш доош хөөрч буудаг цахилгаан нисэх онгоц нийлүүлэх гэрээг үзэглэлээ” хэмээн мэдэгдэж, 2030 он гэхэд 6000-ыг худалдаанд гаргахаар зорьж буйгаа зарласан юм.

Гэвч уг онгоцыг арилжаанд оруулахаас өмнө Холбооны нисэхийн удирдах газраас (FAA) баталгаажуулах ёстой. Үүнтэй холбогдуулан Холбооны нисэхийн удирдах газрын төлөөлөгч 23-ны өдөр хэлэхдээ, "”Midnight” загварт гэрчилгээ олгох үйл явц ид дундаа явж байна" гэжээ.

United Airlines болон Archer Aviation компаниуд нь Нью Йорк хотын Манхэттен дүүрэн болон Ньюарк Либерти олон улсын нисэх онгоцны буудлын хооронд 10 минут зарцуулах боломжтой агаарын таксины үйлчилгээ явуулах төлөвлөгөөгөө өмнө нь танилцуулж байсан. Тэд Нью-Йорк, Чикаго хотыг энэ төрлийн бизнесийнхээ анхны төвөөр сонгож, 2025 оноос эхлэн бизнесийн суваг болгохоор зориод буй нь энэ аж.

Archer Aviation компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Адам Голдштейн "Бид Чикаго хотод бизнесээ нутагшуулж байгаадаа баяртай байна" хэмээн цохон тэмдэглэв. Энэхүү бизнесийн төлөвлөгөө нь цахилгаан хөдөлгүүртэй агаарын таксиг арилжааны зориулалтаар ашиглах дэд бүтцийг бий болгоход томоохон дэвшил авчирна хэмээн салбарынхан хүлээлт үүсгээд байгаа юм.

Үүний зэрэгцээ, Бразилийн нисэх онгоц үйлдвэрлэгч Embraer компани нь “Хот доторх агаарын замын хөдөлгөөн”-ий сүлжээг түшиглэн эгц дээш доош хөөрч буудаг цахилгаан нисэх онгоц хөгжүүлэгч Eve Air Mobility нь тус сүлжээг хөгжүүлэгч Blade компанитай хамтран Чикаго хотод загварчилсан нислэгийн үйлчилгээ явуулж байна. Eve Air Mobility компани нь 2026 оноос өмнө агаарын таксины үйлчилгээг нэвтрүүлэх зорилтынхоо хүрээнд дөрвөн хүний ​​суудал бүхий эгц дээш доош хөөрч буудаг цахилгаан нисэх онгоц хөгжүүлж буй билээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятадад нисгэгчгүй дрон таксиг онлайнаар борлуулж эхэлжээ
02024-3-19 4:31
Apple болон Google компаниуд хиймэл оюун ухааны чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж байна
02024-3-19 3:48
АНУ -ын ЗГ тагнуулын хиймэл дагуулын сүлжээг бий болгохоор SpaceX-тэй 1.8 тэрбум долларын гэрээ байгуулжээ
02024-3-19 3:43
“Күнфү Панда 4” тасалбарын борлуулалтаар дахин тэргүүлжээ
02024-3-18 18:35
Иранд газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх томоохон гэрээ байгуулжээ
02024-3-18 18:26
Цөмийн зэвсгийн системд хиймэл оюун ухаан ашиглахыг Япон улс эсэргүүцэж байна
02024-3-18 18:22
Ван Вэн: Путин улиран сонгогдох нь Орос-Хятадын харилцааны тогтвортой байдлыг улам бататгана
02024-3-18 17:47
ФИФА-ийн ерөнхийлөгчийн цалин огцом өсжээ
02024-3-18 16:07
Мерседес-Бенцийг үйлдвэрлэхэд хүн дүрст роботуудыг ашиглана
02024-3-18 15:47
Европын Холбоо Египет улстай стратегийн түншлэлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ
02024-3-18 15:43