Дэлхийн баячуудын хөрөнгийн хэмжээ 40 их наяд доллароор өсжээ
7 сарын 25. 12:240

Дэлхийн хүн амын нэг хувийг бүрдүүлж буй хамгийн баян чинээлэг хүмүүсийн хөрөнгийн хэмжээ сүүлийн 10 жилийн хугацаанд 42 их наяд ам.доллароор нэмэгдсэн гэж “Оксфам” байгууллага пүрэв гарагт мэдээллээ. Бразилд болох “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтаар хэт баян хүмүүст татвар ногдуулах тухай асуудлыг хэлэлцэх гэж буй үед энэхүү тооцоог танилцуулжээ.

Хэдийгээр хөрөнгө мөнгө нь үлэмж хэмжээгээр нэмэгдсэн боловч баячуудад ногдуулах татвар “түүхэн доод хэмжээнд хүртлээ” буурсныг төрийн бус байгууллага дурдсан байна. Бразил улс дэлхийн ДНБ-ий 80 хувийг бүрдүүлдэг “Хорийн бүлэг”-ийг даргалах хугацаандаа хэт баян хүмүүст татвар ногдуулах асуудлаарх олон улсын зөвшилцлийг тэргүүлэх чиглэлээ болгоод байгаа юм.

Энэ долоо хоногт Рио-де-Жанейро хотноо эхлэх дээд хэмжээний уулзалтаар тус бүлгийн Сангийн сайд нар хэт баян хүмүүст ногдуулах татварыг нэмэгдүүлэх, тэрбумтнууд татвараас бултахаас сэргийлэх арга замуудыг хэлэлцэнэ. Үүнд тэрбумтнууд болон өндөр орлоготой хүмүүст татвар ногдуулах аргачлалыг тодорхойлох явдал мөн багтаж байна. Эдгээр саналыг пүрэв, баасан гарагт болох дээд хэмжээний уулзалтын үеэр нухацтай хэлэлцэх төлөвтэй байгаа бөгөөд Франц, Испани, Өмнөд Африк, Колумби, Африкийн Холбоо дэмжиж байгаа бол АНУ эрс эсэргүүцэж байна.

“Оксфам” үүнийг “Хорийн бүлэг”-ийн засгийн газруудадад тулгарч буй “жинхэнэ лакмусын сорил” гэж тодорхойлоод, хэт баян хүмүүсийн “хэт их хэмжээний хөрөнгө”-д жилд найман хувийн татвар ногдуулахыг уриалжээ. Тус байгууллагын мэдээлснээр, 42 их наяд доллар нь дэлхийн хүн амын ядуу тэн хагасын хуримтлуулсан баялгаас бараг 36 дахин их байгаа бол тэрбумтнууд “хөрөнгийнхөө 0.5-аас бага хувьтай тэнцэх хэмжээний татвар төлж байна”. Түүнчлэн дэлхий даяарх таван тэрбумтан тутмын дөрөв нь “Хорийн бүлэг”-ийн улсуудын харьяатууд гэдгийг “Оксфам” онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54