Honda компани Тайланд дахь нэг үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсоохоор болжээ
7 сарын 10. 14:360

Японы автомашин үйлдвэрлэгч Honda компани Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн шахалтаас болж Тайланд дахь нэг үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ.

Reuters болон Bloomberg агентлагийн орон нутгийн цагаар 9-ний өдөр мэдээлснээр, Honda ирэх жил гэхэд Тайландын Аюттая муж дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсоож, Прачинбури муж дахь үйлдвэртэй нэгтгэхээр болсон талаар онцлов.

Тус компанийн зүгээс мэдэгдэхдээ Тайландад Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчидтэй ширүүхэн өрсөлдөөнийг өрнүүлж байгаагаас гадна Энэтхэг рүү экспортлох хэмжээ багассан зэрэг нь энэхүү шийдвэрт нөлөөлсөн гэж тайлбарласан байна.

Honda компанийн Тайланд дахь үйлдвэрлэл 2019 онд 228.000 нэгж байсан бол өнгөрсөн онд 150.000 нэгж болтлоо буураад зогсохгүй борлуулалт нь дөрвөн жил дараалан 100.000 нэгжээс доогуур байгаа аж.

Нөгөөтэйгүүр Тайландын засгийн газраас хэрэгжүүлж буй цахилгаан автомашины үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд Хятадын цахилгаан автомашины компаниуд тус улсад олноор нэвтэрч, асар хурдацтай өргөжин тэлж байгаа юм.

Зах зээлийн судалгааны Counterpoint Research компанийн мэдээлснээр, энэ оны эхний улиралд Хятадын цахилгаан автомашины BYD компанийн Тайландын цахилгаан автомашины зах зээлд эзлэх хувь 46 хувьд хүрээд зогсохгүй Хятадын компаниуд 80 хувийг бүрдүүлэхэд тун ойрхон очоод байгааг цохон тэмдэглэсэн байна.

Тодруулбал, BYD энэ сард Бангкок хотын өмнөд хэсэгт Зүүн өмнөд Азийн анхны үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтын ажлыг дуусгасан бөгөөд уг үйлдвэрт жилд 150.000 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж буй аж.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Зан чанар цалинд хэрхэн нөлөөлдөг вэ
02024-12-7 19:07
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
02024-12-6 10:01
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас