2024/01/31: Тойм мэдээ
2 сарын 1. 11:070

Илон Маск X платформд спортын бооцооны функцийг нэмэхээр шийджээ

Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск өөрийн эзэмшлийн нийгмийн сүлжээний X (хуучнаар Twitter) платформ дээр спортын бооцоо тавьж болох функцыг нэмэлтээр суулгахаар төлөвлөж байгаа тухай АНУ-ын эдийн засгийн мэдээллийн хэрэгсэл болох Fortune мэдээлэв.

Netflix-ийн үүсгэн байгуулагч 1.1 тэрбум ам.доллароор хэмжигдэх хувьцаагаа буяны байгууллагат хандивлажээ

Netflix-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Рид Хастингс өөрийн эзэмшлийн 2 сая ширхэг хувьцааг “Silicon Valley Community Foundation” буяны байгууллагат хандивлажээ. Тэгвэл Netflix компанийн 2 сая ширхэг хувьцаа нь зах зээлийн үнэлгээгээрээ 1.1 тэрбум ам.доллароор үнэлэгдэж буй юм.

Германы нисэх буудлуудын аюулгүй байдлын албаны ажилчид ирэх сарын 1-нээс ажил хаялт зарлана

Германы томоохон нисэх буудлуудын аюулгүй байдлын албаны ажилчид цалингаа нэмэгдүүлэхийг шаардан ирэх сарын 1-нээс ажил хаялт зарлахаар шийджээ. Үүнээс болж багагүй тооны нислэг цуцлагдаж, хойшлогдох төлөвтэй байна.

Путин хөрөнгө орлогын мэдүүлэгтээ сүүлийн 6 жилийн орлого 67 сая рубль, ЗХУ-ын үед үйлдвэрлэсэн автомашинтай гэжээ

Интерфакс агентлагийн орон нутгийн цагаар 30-ны өдөр мэдээлснээр, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сүүлийн зургаан жилийн хугацаанд 67 сая рублийн орлого олсон тухай онцолсон байна.

ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгаа ахиулжээ

Олон улсын валютын сан /ОУВС/ 2024 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгаа 3.1 хувьд хүргэж ахиулсныг өчигдөр нийтлэгдсэн Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тухай шинэ тайланд дурджээ.

Өмнөд Солонгосын шигшээ баг Азийн цомын шөвгийн наймд шалгарлаа

Катарт болж буй Азийн цомын тэмцээний 1/8 шигшээ тоглолтод Өмнөд Солонгосын хөлбөмбөгчид Роберто Манчинигийн дасгалжуулж буй Саудын Арабын шигшээ багийг торгуулийн цохилтоор буулган авснаар шөвгийн наймд шалгарлаа.

В.Залужный ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын албан тушаалаас татгалзжээ

Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный өөрийг нь Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллуулах гэсэн Ерөнхийлөгч Владимир Зеленскийн саналаас татгалзсан тухай Их Британийн The Economist сэтгүүлд бичжээ.

АНУ, Хятадын цэргийн хамтын ажиллагааны чухал механизмуудыг сэргээжээ

Вашингтон, Бээжин хоёр цэргийн хамтын ажиллагааны хэд хэдэн чухал механизмыг оператив шуурхай түвшинд сэргээсэн тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейк Салливан мэдэгдэв.

Пакистаны Ерөнхий сайд асан И.Хан-д 10 жилийн хорих ял оноожээ

И.Хан 2018-2022 онд Ерөнхий сайдын албыг хашиж байсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард түүнийг авлигын хэргээр буруутгаж баривчилсан байна. Дараа нь албаны нууцыг задруулсан хэрэгт буруутгажээ.

Азийн цомын тэмцээн үзэгчдийн тоогоор дээд амжилт тогтоожээ

Даваа гарагт Катарын “Al Bayt” цэнгэлдэх хүрээлэнд болсон Катар, Палестины шигшээ багуудын тоглолтыг 64 мянга орчим хөгжөөн дэмжигч үзсэнээр Азийн цомын тэмцээнийг үзэгчдийн тоо 1.06 саяд хүрч түүхэн дээд амжилт тогтоосон тухай Азийн хөл бөмбөгийн холбоо /AFC/ мэдээллээ.

"James Webb"-ийн авсан мушгиа галактикуудын зургуудыг үзүүлэв

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвөөс (NASA) "James Webb" огторгуйн дурангаар авсан мушгиа хэлбэртэй 19 галактикийн гэрэл зургуудыг нийтэлжээ.

Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг танилцуулжээ

Хонконгийн засаг захиргааны тэргүүн Жон Ли үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй үйлдлүүдийг таслан зогсоох зорилготой тус нутаг дэвсгэрийн аюулгүй байдлын тухай хуулийн үндсэн заалтуудыг танилцууллаа.

Аргентины шүүхээс Милейгийн шинэчлэлийн зарим алхмыг түдгэлзүүлжээ

Аргентины Холбооны шүүх Ерөнхийлөгч Хавьер Милейгийн гаргасан зарлигийн хоёр заалтын хэрэгжилтийг түр зогсоохоор шийдвэрлэжээ. Эдгээр нь хөл бөмбөгийн клубүүдтэй холбоотой заалтууд юм.

И.Хан эхнэрийн хамтаар дахин ял сонсжээ

Пакистаны Ерөнхий сайд асан Имран Хан, түүний эхнэр Бушра Хан нарт улсын сан хөмрөгийн эд зүйлсийг хууль бусаар худалдсан хэргээр тус бүрт нь 14 жилийн хорих ял оноосон тухай Ханы удирддаг намаас өнөөдөр мэдэгдлээ.

Найруулагч Кристофер Нолан “Inception” киноныхоо төгсгөлийг ийн тайлбарлажээ

Хачирхалтай төгсгөлтэй эл киноны төгсгөлийг найруулагч Кристофер Нолан ийн тайлбарлажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52