2023/10/17: Тойм мэдээ
2023, 10 сарын 18. 10:280

Хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчийн жагсаалтыг тэргүүлсэн Роналдо өдөрт 712 мянган ам.доллар олдог

Саудын Арабын лигт хөл тавиад байгаа Португалийн алдарт хөлбөмбөгч Криштиану Роналду сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн хөлбөмбөгчид дундаас хамгийн их орлого олсон тоглогчоор шалгарчээ.

Huawei-ийн ачаар түнш компаниудынх нь хувьцааны үнэ огцом өсжээ

Bloomberg News агентлагаас мэдээлснээр, Huawei-ийн хамгийн сүүлийн үеийн 5G технологийн “Mate 60 Pro” ухаалаг утас худалдаанд гарснаас хойш тус компанийн 32 түнш компанийн үнэлгээ ойролцоогоор 34 тэрбум ам.доллароор өссөн гэнэ.

Кремль: Путин, Ши Жиньпин нарын дээд хэмжээний уулзалт 18-нд Бээжин хотноо зохион байгуулагдана

Кремлийн гадаад харилцааны зөвлөх Юрий Ушаков сэтгүүлчдэд хэлэхдээ, "”Бүс ба зам" чуулга уулзалтын дагалдах арга хэмжээ болгон ерөнхийлөгч Путин 18-ны өдөр Ши Жиньпин даргатай Бээжин хотноо уулзахаар төлөвлөж байна” хэмээн цохон тэмдэглэснийг Оросын төрийн мэдлийн ТАСС агентлаг орон нутгийн цагаар 16-ны өдөр мэдээлжээ.

Zangia.mn Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 10,000 компанид уриалга хүргүүллээ

Цаашид улсын хэмжээнд нүүрлээд буй чадварлаг ажилтнуудын хомсдолыг арилгахад Zangia.mn дан ганцаараа хүчин зүтгэх бус Монголд үйл ажиллагаагаа явуулж буй хамгийн идэвхтэй 10,000 компани бүгд зэрэгцэн оролцох шаардлагатай байна.

Тиймээс ч Zangia.mn-ийн зүгээс тэдгээр хамгийн идэвхтэй 10,000 компанийн хүрээнд нэгэн том давлагааг эхлүүлэх санаачилгыг гаргаж байна. Компани бүр ажилтнуудынхаа хөгжилд онцгойлон анхаарч, жил бүр цалингийн төсвийн 5 хувийг зөвхөн ажилтнуудын мэдлэг боловсрол, ур чадварын хөгжилд тусгайлан зарцуулъя! Ажилтнуудаа сурах цаг, боломжоор сайтар хангая!

Энтони Блинкен: АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Израильд айлчилна

Даваа гарагт АНУ-ын төрийн дээд албан тушаалтан Энтони Блинкен, Израилийн ерөнхий сайд Бенжанмин Нетаньяхутай 7 цаг тасралтгүй уулзжээ. Тийнхүү уулзалтын дараагаар Йерусалем дахь АНУ-ын элчин сайдын яамнаас ноён Блинкен нэгэн мэдэгдлийг хийсэн нь АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт Израиль улсад айлчлах тухай байсан юм.

LinkedIn: Microsoft компани дахин 668 ажилтнаа орон тооны цомхотголд оруулах болжээ

LinkedIn платформын эзэмшигч Microsoft компани дахин орон тооны цомхотгол хийж, 670 орчим ажилтнаа ажлаас нь чөлөөлөх болжээ. LinkedIn компаниас мэдэгдсэнээр нэмэлт орон тооны цомхотгол тэдний санхүү, талент, инженерчлэлийн багийг хамарна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47