2024/01/17: Тойм мэдээ
1 сарын 18. 10:360

Их Британийн Shell компани Улаан тэнгис дэх үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоожээ

АНУ болон Их Британийн арми Йемен дэх Ираныг дэмжигч Хусит босогчдын баазад томоохон хэмжээний агаарын цохилт өгсөн билээ. Тэгвэл хуситууд хариу цохилт эрчимтэй өгөхөө мэдэгдсэнтэй холбоотойгоор ийнхүү шийдвэрлэсэн байна.

Нетаньяху: Газын зурвас дахь дайн ирэх жил хүртэл үргэлжилнэ

Ерөнхий сайд Нетаньяху Израилийн өмнөд хэсэгт орших Бершева дахь цэргийн штабт болсон Газын зурвасын хилийн бүсийн оршин суугчдын төлөөлөлтэй дайны танхимын гишүүдийг байлцуулан уулзах үеэрээ "Одоогийн нөхцөл байдалтай уялдуулан дүгнэхэд уг дайн 2025 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байна” гэжээ.

Америкийн компанийн сарнаа буугч аппарат Дэлхийн агаар мандалд шатна

Astrobotic Technology-гийн мэдээлснээр, буугч аппарат одоо Сарны орчмоос Дэлхий рүү буцаж байгаа бөгөөд уг даалгаврыг пүрэв гарагт дуусна гэж таамаглаж байна. Тус компанийн мэргэжилтнүүд НАСА-тай хамтран аппаратын замыг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд агаар мандалд шатахдаа аюулгүй байдалд ямар нэгэн эрсдэл учруулах ёсгүй гэж мэдэгдэж байна.

Газын зурваст үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн талаар тохиролцоонд хүрчээ

Катар, Францын зуучлалаар байгуулсан хэлэлцээрийн дагуу ХАМАС-т барьцаалагдсан хүмүүст эм тариа өгөх бөгөөд үүний хариуд Израилын тал Газын зурвас руу илүү их хэмжээний хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг зөвшөөрөх ажээ.

Финландын ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт өнөөдөр эхэлнэ

Финландын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр иргэд хүсэл зоригоо илэрхийлэх хамгийн түгээмэл арга болох урьдчилсан санал хураалт өнөөдөр буюу лхагва гарагт эхэлсэн тухай тус улсын Хууль зүйн яам мэдээллээ.

Энэ оны Coachella наадамд оролцох уран бүтээлчдийн жагсаалт гарчээ

Тэгвэл энэ оны Coachella наадам ирэх дөрөвдүгээр сарын 12-21-ийн өдрүүдэд зохион байгуулагдахаар болсон бөгөөд мягмар гарагт зохион байгуулагчдын зүгээс тус наадамд оролцох уран бүтээлчдийн дэлгэрэнгүй жагсаалтыг олон нийтэд танилцуулжээ.

Хятадын хүн ам хоёр дахь жилдээ дараалан буурчээ

Хятадын хүн амын тоо өнгөрсөн онд 2.08 саяар буурч, 1.409 тэрбум боллоо гэж Үндэсний статистикийн товчоо (ҮСТ) лхагва гарагт мэдээлжээ.

Японд газар хөдөлсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна

Тус мужийн засаг захиргаанаас мэдээлснээр, дээрх тоог орон нутгийн цагаар өглөөний 9:00 цагийн байдлаар гарсан бөгөөд Ното хойгт болсон газар хөдлөлтөд хамгийн их өртсөн Важима хотод амь эрсэдсэн хүний тоо 10-аар нэмэгджээ.

Луфтханза Групп энэ онд нийт 13 мянган хүнийг шинээр ажилд авна

2024 он гарч, албан байгууллагууд жилийн тайлан, төлөвлөгөөгөө эцэслэж байгаа энэ цаг үед ХБНГУ-ын үндэсний агаарын тээвэрлэгч Луфтханза Групп компани энэ онд нийт хэчнээн ажилтнаар бүл нэмэхээр төлөвлөж буйгаа зарлажээ.

Тайванийн асуудлаар “галаар наадахгүй байхыг” Филиппинд анхааруулжээ

Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос Тайванийн шинээр сонгогдсон засаг захиргааны тэргүүнд баяр хүргэсэн явдлыг эсэргүүцэж байгаа гэдгээ Хятадын тал мягмар гарагт Филиппиний Элчин сайдыг дуудан албан ёсоор илэрхийлжээ.

НАТО Ази руу тэлэх төлөвлөгөөгүй гэв

НАТО бүс нутгийн эвсэл хэвээр байх бөгөөд Ази руу тэлэхгүй, гэхдээ энэ бүс нутагт болж буй үйл явдалд хариу арга хэмжээ авах ёстой гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Давост болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр мэдэгдэв.

Франц, Украин улсууд аюулгүй байдлын гэрээ байгуулна

Франц, Украин улсууд Вильнюст болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын дараа хүлээсэн үүрэг амлалтынхаа дагуу аюулгүй байдлын баталгааны тухай гэрээнд ирэх долоо хоногт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Энэ тухай Францын Ерөнхийлөгч Эммануэл Макарон Елисейн ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

JetBlue-Spirit Airlines агаарын тээврийн компаниудын нэгдэх асуудлыг шүүхээс хоригложээ

Мягмар гарагт ерөнхийлөгч Жо Байдены засгийн газартай санал нэгтгэсэн холбооны шүүгчийн зүгээс JetBlue-Spirit Airlines авиакомпаниудын нэгдэх асуудалд хориг тавьжээ. Улмаар 3.8 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий тус тохиролцоо тодорхой хугацаанд царцах болсон байна.

БНХАУ залуучуудын ажилгүйдлийн тухай тайлангаа эргүүлэн олон нийтэд ил болгох болжээ

БНХАУ лхагва гарагаас эхлэн залуучуудын ажилгүйдлийн тухай тайлангаа эргүүлэн олон нийтэд ил болгох болжээ. Тус улсын хувьд өнгөрөгч оны зургаадугаар сард залуучуудын ажилгүйдэл түүхэн дэх хамгийн өндөр хувь болох 21.3 хувьд хүрснээр тэд эл тайланг олон нийтэд ил болгохоо зогсоогоод байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21