2023/11/22: Тойм мэдээ
2023, 11 сарын 23. 10:470

Японы засгийн газар сансар судлалын салбар дахь хувийн хэвшлийнхэнд 1 их наяд иенийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ

Nihon Keizai Shimbun (Nikkei) сонины 21-ний өдөр мэдээлснээр, Японы Засгийн газрын дэргэдэх Сансар судлалын агентлагийн (JAXA) зүгээс сансар судлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн аж ахуй нэгж, судалгааны байгууллагуудад санхүүжилт олгохоор төлөвлөж байгаа талаар онцолсон байна.

АНУ: Өнгөрөгч 10-р сард орон сууцны борлуулалт сүүлийн 13 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ

Үндэсний риэлторуудын холбооны мэдээлснээр өнгөрсөн сард АНУ-д орон сууцны борлуулалтын тоо 3.79 саяд хүрсэн нь өнгөрсөн 9-р сарынхаас 4.1 хувиар буурсан үзүүлэлт болохыг онцолжээ. Түүнчлэн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.6 хувиар буурсан нь 2010 оноос хойших хамгийн бага үзүүлэлт аж.

Хятад улс Саудын Арабтай 50 тэрбум юань солилцох своп гэрээ байгуулжээ

Своп гэрээ гэдэг нь өөрийн орны мөнгөн тэмдэгтийг өөр улсын мөнгөн тэмдэгтээр урьдчилан тохиролцсон ханшаар солих гүйлгээг хэлж буй юм. Энэхүү гэрээний хүрээнд Хятад улс 50 тэрбум юань, Саудын Араб ч үүнтэй дүйх хэмжээний буюу 26 тэрбум риалыг солилцохоор тохиролцжээ. Уг гэрээ нь гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд хоёр улсын тохиролцоогоор хугацааг сунгах боломжтой аж.

BBC: OpenAI компанийн ТУЗ Сэм Альтманыг зөвлөлд эргүүлэн элсүүлэх талаар түүнтэй зөвшилцөж байна

Мягмар гарагт BBC сувгаас мэдээлснээр OpenAI компанийн удирдлагууд Сэм Альтманыг албан тушаалд нь эргүүлэн томилох боломжийг судалж байна гэжээ.

Криптовалютын хамгийн том бирж Binance-ийн гүйцэтгэх захирал огцорчээ

Үйл явдлын хүрээнд тэрээр өөрийн Твиттер(X) хуудаснаа нийтэлснээр, “Би алдаа гаргасан. Тиймээс хариуцлагаа хүлээх ёстой. Энэ бол криптовалют сонирхогч, хөгжүүлэгч, нийлүүлэгчдийн нэгдэл хийгээд Binance бирж болон миний хувьд хамгийн зөв шийдвэр” гэсэн байна.

"Грийн групп бүтээмжид суурилсан тогтолцоонд шилжсэнээр ажилтнуудын нэг сарын цалингийн хэмжээ 10 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛ ӨССӨН"

Олон улсын шинэ технологиудыг тасралтгүй нэвтрүүлж буй Үндэсний брэнд бүтээгч “Грийн Групп” компани хүний нөөцийг чадавхжуулах, улмаар Монгол Улсын өрсөлдөх чадвар, үйлдвэрлэлийн бүтээмжийг сайжруулахыг бүхий л бодлогоороо дамжуулан анхаарч байна. Энэ талаар компанийн менежмент хариуцсан дэд захирал Э.Бадамхандтай ярилцлаа.

Сэм Альтман OpenAI компанидаа эргэн ирэх болжээ

Түүний хувьд өнгөрөгч баасан гарагт ТУЗ-ийн шийдвэрээр халагдсан ч Microsoft компаниас түүнд ажлын санал тавиад байсан юм. Тэгвэл OpenAI компанидаа эргэн орох болсон түүний зүгээс Microsoft компанитай түншлэх түншлэлээ бэхжүүлэх болно гэжээ.

BBC: Израиль, Хамасын талууд тохиролцоонд хүрч, 4 хоног галаа зогсоох болжээ

Улмаар талууд тохиролцоогоо дагаж чадваас энэ нь тэдний хувьд дайн эхлүүлснээс хойш галаа зогсоосон анхны явдал болох юм.

Binance биржийн шинэ гүйцэтгэх захирлаар Ричард Тенг томилогджээ

Мягмар гарагт криптовалютын хамгийн том бирж Binance-ийн гүйцэтгэх захирал Жао Чанпен албан тушаалаасаа огцорсон билээ. Тэгвэл лхагва гарагт BBC сувгаас мэдээлснээр түүний албан тушаалыг Тенг Ричард гэх эрхэм хүлээн авах болжээ.

Ажлын саналаас хэрхэн эелдгээр татгалзах вэ?

Баяр хүргэе! Танд ажлын санал иржээ… Гэхдээ та тус саналаас татгалзахаар шийдсэн үү? Магадгүй тухайн санал дээрх цалингийн хэмжээ таны сэтгэлд нийцээгүй, ажлын байр, гэр хоорондын зай урт эсвэл тухайн ажлын байр таны карьерын зорилготой нийцээгүйгээс үүдэн та тухайн саналаас татгалзахаар шийдсэн байж болох юм. Тэгвэл бид танд ажлын саналаас хэрхэн эелдгээр татгалзах аргыг зөвлөе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47