Адел дахин завсарлага авна
7 сарын 18. 10:560

Алдарт дуучин Адел дахин урлагийн тайзнаас буухаа илэрхийлж, шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийн шархыг сэдрээлээ.

Тэрээр Германы ZDF сувгаар саяхан цацагдсан нэгэн ярилцлага дээр үүнийгээ илэрхийлж “Яг одоо бол надад эрч хүч гээд байх юм алга. Дахиж дуу дуулах төлөвлөгөө байхгүй” хэмээжээ. Мөн тэрээр “Би хөгжмийн салбараас удаан хугацаагаар завсарлага авах бодолтой байна. Нэг хэсэгтээ өөр юм хийж үзэх санаатай. Би ер нь алдартай байх дургүй. Гэхдээ хөгжимд бол үргэлж дуртай” гэсэн байна.

Адел өмнө нь ч хэд хэдэн удаа хөгжмөөс завсарлан толгойгоо асрааж байсан түүхтэй. Анхны цомог “19”-өө тэрээр 2008 онд гаргаад, түүнээс бүтэн гурван жилийн дараа “21” цомгоо олны хүртээл болгож байв. Түүнээс хойш дөрвөн жил болж байгаад, 2015 онд “25” цомгоо гаргачхаад удтал завсарласны эцэст 2021 онд дөрөв дэх буюу “30” цомгоо дэлгэсэн юм.

Тэрээр 2015 онд Роллинг Стөүн сэтгүүлд “Карьер бол миний хувьд амьдрал биш, хобби” гэж товч тодорхой хэлж байсан юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54