2023/12/23: Тойм мэдээ
2023, 12 сарын 24. 8:000

Honda компани түлшний насосны доголдолтой 2.5 сая гаруй автомашинаа эргүүлэн татахаар болжээ

Ассошиэйтед Пресс зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 21-ний өдөр мэдээлснээр Honda Motors компани түлшний насосны доголдлын улмаас АНУ-аас 2.5 сая гаруй автомашинаа эргүүлэн татахаар төлөвлөж байгаа талаар онцолсон байна.

Япон: Ирэх оны батлан хамгаалахын төсөв 7.9 их наяд иенээр хэмжигдэж байгаа нь ДНБ-ий 1.3 хувьтай тэнцэж байна

Японы засгийн газар ирэх оны батлан ​​хамгаалахын төсвийг 7,9 их наяд иен хэмээн баталсан нь энэ оныхтой харьцуулахад өссөн үзүүлэлт болсон талаар Kyodo News болон Yomiuri Shimbun зэрэг орон нутгийн томоохон агентлагууд онцлов.

Европын Холбооны хүлэмжийн хийн ялгарал 22 хувиар буурчээ

Европын Холбооны /ЕХ/ эдийн засгийн үйл ажиллагаанаас ялгарах хүлэмжийн хий 2022 онд 2008 оны түвшинтэй харьцуулахад 22 хувиар буурсан гэж ЕХ-ны Eurostat статистикийн албанаас мэдээлэв.

Украины хил дээр дөрвөн мянга орчим ачааны машины урт цуваа үүсжээ

Польшийн тээвэрчид хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдийг хаасны улмаас дөрвөн мянга орчим ачааны машины цуваа үүсээд байна гэж Украины хилийн албаны төлөөлөгч Андрей Демченко мэдэгджээ.

Америкийн цэргүүд Данийн баазуудад байрлана

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Дани улсын Гадаад хэргийн сайд Ларс Расмуссен нар батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хэлэлцээрийн дагуу Данийн цэргийн гурван баазад АНУ-ын цэргүүд байрлахаар болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21