2024/02/29: Тойм мэдээ
3 сарын 1. 10:290

Disney Азийн хамгийн баян эрхэмтэй хамтран Энэтхэгийн зах зээлийг эзэгнэхээр шийджээ

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 28-ны өдөр мэдээлснээр, Disney Энэтхэгийн томоохон компани болох Reliance Industries-тэй хэвлэл мэдээллийн хамтарсан компани байгуулах гэрээнд гарын үсэг зурсан талаар онцлов.

Sony групп цахим тоглоом хөгжүүлэгч охин компанийнхаа 900 гаруй ажилтныг цомхотгохоор шийджээ

Nihon Keizai Shimbun (Nikkei) болон Jiji News зэрэг Японы хэвлэл мэдээллийн томоохон агентлагуудын 28-ны өдөр мэдээлснээр, Sony группын охин компани болох Sony Interactive Entertainment (SIE) өмнөх өдөр нь нийт ажилчдынхаа 8 буюу 900 орчим ажилтнаа цомхотгох болсноо зарласан болохыг онцолжээ.

Биткоины ханш 61,000 ам.долларыг давлаа

Пүрэв гарагт олон улсын криптовалютын зах зээлд биткоины ханш дахин өсөж, нэгж биткоины үнэлгээ сүүлийн хоёр гаруй жилийн хугацаанд анх удаагаа 61,000 ам.долларыг давжээ. Тэгвэл пүрэв гарагийн 10:15 минутын байдлаар нэгж биткоины үнэлгээ 61,206.35 ам.доллар байна.

Хөнгөн атлетикийн 2027 оны ДАШТ Бээжинд болно

Хөнгөн атлетикийн 2027 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ Хятад улсын нийслэл Бээжин хотод болно гэж Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны /World Athletics/ албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

“Фүкүшима”-гийн реакторуудыг дрон ашиглан судална

Японы “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын /АЦС/ эвдэрсэн реакторуудын нэгийнх нь дотор хүний гарт багтах хэмжээний жижиг дрон нисгэжээ. Дронуудын тусламжтайгаар өмнө нь роботуудын хүрч чадаагүй газрууд дахь хайлсан түлшний үлдэгдлийг судална гэж найдаж байна.

Японы хөлбөмбөгчин бүсгүйчүүд Парисын Олимпын эрхээ авлаа

Японы эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн шигшээ баг лхагва гарагт Умард Солонгосыг 2:1-ээр буулган авснаар Парисын Олимпын наадамд оролцох эрхээ авлаа.

Үр хөндүүлэх эрхийг Үндсэн хуульд тусгахыг Францын Сенат дэмжжээ

Францын парламентын дээд танхим буюу Сенат эмэгтэйчүүдийн үр хөндүүлэх эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулах тухай хуулийн төслийг баталжээ. Сенатчдын 267 нь хуулийн төслийг дэмжсэн бол 50 гишүүн эсэргүүцсэн санал өгсөн байна.

М.Макконнелл Сенат дахь БНН-ын бүлгийн даргаас огцорно

Хамгийн урт хугацаанд ажилласан, хамгийн хүчирхэг улс төрийн зүтгэлтнүүдийн нэг болох Митч Макконнелл ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн болон Конгрессын сонгуулийн дараа удирдах албан тушаалаасаа бууна гэдгээ лхагва гарагт мэдэгдлээ.

Конгресс дахь фракцуудын удирдагчид засгийн газрын санхүүжилтийг сунгахаар тохиролцжээ

Конгресс дахь Ардчилсан намын ба Бүгд найрамдах намын бүлгүүдийн удирдагчид засгийн газрын санхүүжилтийг сунгах тохиролцоонд хүрснээ лхагва гарагт мэдэгджээ. Энэ асуудлыг Конгрессын хоёр танхим удахгүй хэлэлцэнэ.

Дуучин Жастин Бибер, загвар өмсөгч Хэйли Бибер нар салсан уу?

Дуучин Жастин Бибер, загвар өмсөгч Хэйли Бибер нар олны нүднээс ангид байгаад өдгөө хоёр долоо хоног орчим хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл хос хоёрын шүтэн бишрэгчид хийгээд олон нийтийн зүгээс тэднийг салсан уу хэмээн шохоорхох болжээ.

Кание Уэст: Ye-г хайрладаг хэн ч энэ хулхи Yeezy пүүзнүүдийг худалдаж авахгүй

Спорт хувцас, хэрэглэлийн герман брэнд Adidas өнгөрөгч 2022 оны аравдугаар сард реппер Ye буюу Кание Уэсттэй хамтран ажиллахаа больсон билээ. Улмаар шийдвэрийн хүрээнд тэд өндөр борлуулалттай Yeezy пүүзнүүдээ ч худалдаанд гаргахаа зогсоосон.

Юн Сог Ёль, М.Цукерберг нар AI салбарт хамтран ажиллах талаар ярилцжээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль, Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг нар Сөүл хотноо өнөөдөр уулзаж, хиймэл оюун ухаан /AI/ болон бусад салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцжээ.

Хүний өвгийг сүүлгүй болгосон мутацийг тодорхойлжээ

Хөхтөн амьтдын үр хөврөлийн доторх сүүлний ургалтыг хариуцдаг TBXT генийн аль нэг хэсэгт ДНХ-ийн өөрийгөө хуулбарладаг хэсэг нэвтрэн орсноор хүн ба түүний дээд приматуудын /хүн дүрст мич/ өвөг нь сүүлгүй болсныг Америкийн молекулын биологичид тогтоожээ. Энэ мутаци мөн бидний өвгийг нуруу нугасны өвчинд өртөмтгий болгосон гэдгийг судлаачид “Nature” сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлдээ дурдсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50