2024/05/16: Тойм мэдээ
5 сарын 17. 10:580

Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ

Лхагва гаргийн орой Батлан хамгаалахын сайд Роберт Калинак мэдэгдэхдээ, Ерөнхий сайд гурван цаг гаруйн турш үргэлжилсэн мэс засалд орсон бөгөөд нөхцөл байдал “тааруу” байна гэжээ. Галт зэвсэг хэрэглэн халдлага үйлдсэнийг Ерөнхийлөгч болон Словакийн улс төрчид “ардчилал руу халдсан үйлдэл" гэж тодорхойлсон байна.

Apple компани “Vision Pro”-г ирэх сараас эхлэн гадаад зах зээлд гаргахаар төлөвлөжээ

Apple компани “Vision Pro” AR (бодит болон хийсвэр холимог орчин) төхөөрөмжөө ирэх сараас эхлэн АНУ-аас бусад улс орнуудад худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа талаар Bloomberg News агентлаг орон нутгийн цагаар 13-ны өдөр эх сурвалжаас иш татан мэдээлэв.

Франц улс цэргүүдээ Шинэ Каледонид оруулжээ

Шинэ Каледонид үймээн самуун дэгдсэн тул Франц улс тус арал руу цэргээ оруулсан тухай Ерөнхий сайд Габриэл Атталь сайд нарын шуурхай зөвлөгөөний үеэр мэдэгдлээ. Энэ тухай телевизийн ВFMTV суваг мэдээлжээ.

Байден, Трамп нарын мэтгэлцээний тов гарчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Бүгд найрамдах намаас /БНН/ түүнтэй өрсөлдөх гэж буй Дональд Трамп нар зургаадугаар сарын 27 ба есдүгээр сарын 10-ны өдрүүдэд хоёр удаа мэтгэлцээн хийхээр лхагва гарагт тохиролцжээ.

Нидерландын барууны намууд эвсэхээр тохиролцжээ

“Бид тохиролцоонд хүрлээ” гэж хэт барууны үзэлт Эрх чөлөөний намын (PVV) дарга Герт Вилдерс лхагва гарагт мэдэгдсэн байна.

Ажилтных нь үг таалагдсангүй гээд Илон Маск бүтэн тасгаа ажлаас нь чөлөөлжээ

Илон Маск өөрийн удирддаг автомашины Тесла компанийг тун хүнд байдалд орууллаа. Өнгөрсөн сарын сүүлээр Маск нэг дор бүхэл бүтэн 500 хүнтэй багаа тэр чигээр нь халж даган бишрэгчдийнхээ гайхширлыг төрүүлээд зогсохгүй хөрөнгө оруулагчдын амыг ангайлгасан билээ.

“Ювентус” Италийн цомын эзэн боллоо

“Ювентус”-ын довтлогч Душан Влаховичийн тоглолтын дөрөв дэх минутад оруулсан гоол дасгалжуулагч Массимилиано Аллегригийн багт гурван жилийн дараа Италийн цомыг дахин өргөжээ.

Нас барсан эцгээ чатбот болгожээ

Калифорни мужийн Оакландад суудаг Жэймс Влахос гэгч 2016 онд эцэг нь хорт хавдартай болсон талаар хүнд мэдээ дуулж байжээ. Тэр цагаас хойш Жэймс аавынхаа дэргэдээс алхам ч холдолгүй амьдарч, амьдралынх нь бүх түүхийг яриулан дуу хураагуурт бичиж авсан байна.

Терроризмын эсрэг хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас Кубыг хасжээ

Куба улсыг терроризмын эсрэг АНУ-тай бүрэн хэмжээгээр хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас хаслаа гэж АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч лхагва гарагт мэдэгджээ.

Ши Жиньпин, В.Путин нар хэлэлцээ хийлээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсад төрийн айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Бээжин хотын Ардын их хурлын ордонд өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ хийлээ.

Клод Монегийн бүтээл 35 сая ам.доллароор зарагджээ

Францын нэрт зураач Клод Монегийн бүтээл лхагва гаргийн орой болсон дуудлага худалдаагаар 35 сая ам.доллароор зарагдсан тухай Нью-Йоркийн Sotheby's дуудлага худалдааны ордноос мэдэгдлээ. Үүгээр тус ордны хаврын дуудлага худалдаа эхэлжээ.

Квант интернэтийг бий болгох чухал алхмыг хийжээ

Америкийн физикчид квант давтагчийг хотын шилэн кабелийн сүлжээнд оруулж, анх удаа 35 км урт оптик шилэн кабелийн квант хамгаалалттай сүлжээний хоёр зангилааны хооронд тархсан дохиог хүчжүүлж чадсан байна. Энэ тухай Харвардын их сургуулийн хэвлэлийн алба мэдээллээ.

Жейлен Брансон 6 жилийн өмнөх Леброны амжилтыг давтлаа

“Нью-Йорк Никс” багийн тоглогч Жейлен Брансон 2018 оноос хойш плей-оффын таван тоглолтод 40-өөс дээш оноо авсан Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ анхны тоглогч болсон тухай “StatMuse” спортын статистикийн мэдээллийн цахим хуудсанд мэдээлжээ.

Сингапурын шинэ Ерөнхий сайд тангараг өргөжээ

Сингапурын Ерөнхий сайдаар олон жил ажилласан Ли Сянь Лун албан тушаалаасаа буусны дараа түүний орлогч Лоуренс Вонгийг засгийн газрын тэргүүнээр томилсон билээ. Л.Вонгийн тангараг өргөх ёслол лхагва гарагт болжээ.

В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Бээжинд хэлэлцээ хийснийхээ дараа иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдлийг баталлаа.

26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ

Омар Бигийн хувьд 1998 онд Алжирын иргэний дайны үеэр алга болж байсан юм. Алга болохдоо тэр 17 настай байжээ. Улмаар түүний ар гэрийнхний зүгээс Омарыг барьцаалагдсан эсхүл хэн нэгэн этгээдийн гарт амиа алдсан гэж бодохоос өөр аргагүй нөхцөлд орсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50