Йемений хутичуудад дахин цохилт өгчээ
1 сарын 23. 16:250

АНУ, Их Британи улсууд Йемен дэх хутичуудын найман байрлалд агаараас хамтарсан цохилт өгсөн тухай Пентагон мэдэгдэв.

Цохилтын гол бай нь газар доорх агуулахууд, мөн хутичуудын "пуужин харвах болон тагнуулын чадавхтай холбоотой" байгууламжууд байсан байна.

Йемений хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр, тус улсын нийслэл Сана хотоос гадна бусад бүс нутаг цохилтод өртжээ.

Ираны дэмжлэгтэй хутичууд худалдааны гол зам болох Улаан тэнгисээр дамжин өнгөрч буй хөлөг онгоцнуудыг Израилтай холбоотой гэж үзэн халдсаар байгаа юм.

"Бидний зорилго бол хурцадмал байдлыг намжааж, Улаан тэнгис дэх тогтвортой байдлыг сэргээх явдал хэвээр байгаа бөгөөд бид дэлхийн хамгийн чухал усан замуудад хүний амь нас, чөлөөт худалдааг эргэлт буцалтгүй хамгаална гэдгийг хутичуудын удирдагчдад дахин анхааруулж байна" гэж Пентагоны мэдэгдэлд дурджээ.

АНУ Йемен дэх объектуудад найм дахь удаагаа цохилт өгч байгаа бөгөөд Их Британитай хоёр дахь удаагаа хамтарсан ажиллагаа явуулсан байна.

АНУ-ын нисэх онгоц тээгч USS Eisenhower хөлөг онгоцны сөнөөгч онгоцнууд цохилт өгөхөд оролцжээ. Мөн Их Британийн талаас эзэн хааны Агаарын цэргийн хүчний Typhoon загварын дөрвөн сөнөөгч онгоц оролцсон байна.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Оросоос уран импортлохыг хориглох тухай хуульд Ж.Байден гарын үсэг зуржээ
02024-5-14 13:46
Мелинда Гейтс “Гейтсийн сан”-аас гарна
02024-5-14 13:29
К.Мбаппе зодоон хийсэн гэх мэдээллийг няцаав
02024-5-14 13:24
Энэтхэгт сурталчилгааны самбар нурсны улмаас олон хүн амиа алджээ
02024-5-14 13:20
Австралийн арьсны хорт хавдрын шилдэг эмч нарын нэг өөрөө хорт хавдраас ангижирч чаджээ
02024-5-14 13:16
Каннын гол шагналын төлөө 20 гаруй кино өрсөлдөнө
02024-5-14 13:01
Хятадын усанд сэлэгчдийн асуудлыг WADA хэлэлцэнэ
02024-5-14 12:54
АНУ-ын Сангийн сайд: Хятадын цахилгаан автомашины татварыг эрс нэмэгдүүлнэ
02024-5-14 4:08
Төрөлхийн сонсголын бэрхшээлтэй бяцхан охин генийн эмчилгээ хийлгэснээр сонсгол нь бүрэн сэргэжээ
02024-5-14 3:12
Орос, Хятад улсууд хөрөнгө оруулалтыг хамгаалах шинэ хэлэлцээр байгуулна
02024-5-13 19:55