АНУ-ын Сангийн сайд: Хятадын цахилгаан автомашины татварыг эрс нэмэгдүүлнэ
5 сарын 14. 4:080

АНУ-ын засгийн газар Хятадын цахилгаан автомашины татварыг эрс нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ба хэрэв ингэсэн тохиолдолд Хятад улс хариу арга хэмжээ авч магадгүй гэх таамаглал үүсээд байна.

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен орон нутгийн цагаар 13-ны өдөр Bloomberg телевизэд өгсөн ярилцлагадаа “Бидний хийж төлөвлөж байгаа зүйлс зөвхөн бид бүгдийн санаа зовоосон асуудалд л төвлөрөх ёстой болохоос өргөн цар хүрээг хамрах ёсгүй гэж ерөнхийлөгч Жо Байден үзэж байгаа” гээд энэ удаагийн татвар нэмэх талаарх асуудал Хятадын зорилтот бүтээгдэхүүнд чиглэгдэх ёстой гэв.

Хатагтай Йеллен үргэлжлүүлэн "Хятадын тал үүнтэй холбоотойгоор томоохон хэмжээний хариу арга хэмжээ авахгүй гэж найдаж байгаа ч юу болохыг таашгүй. Энэ нь бидний хувьд хэзээд болгоомжилдог асуудал” хэмээн цохон тэмдэглэжээ.

Reuters, Wall Street Journal зэрэг АНУ-ын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Жо Байдены засаг захиргаа 25 хувь байсан Хятадын цахилгаан автомашины татварыг 100 хувь болгон дөрөв дахин нэмэгдүүлэх бодлого баримтлахаар болсноо удахгүй зарлана хэмээн онцолсон байна.

Түүнчлэн цахилгаан автомашинаас гадна цахилгаан тээврийн хэрэгслийн батарей, хагас дамжуулагч, нарны эрчим хүч үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн үнэ тарифыг нэмэгдүүлэхээр болжээ.

Хятадтай худалдааны дайн хийхийг хүсч байгаа эсэхийг хатагтай Йелленээс асуухад "Бид Хятадтай эдийн засгийн харилцаагаа таслахыг хүсэхгүй байгаа ч эдийн засаг шударга байх ёстой. Хятад улс дотоодын үйлдвэрлэгчдэдээ их хэмжээний татаас олгох зэрэг шударга бус үйл ажиллагааг явуулсаар ирлээ” хэмээн дурджээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54