К.Мбаппе зодоон хийсэн гэх мэдээллийг няцаав
5 сарын 14. 13:240

Хөлбөмбөгчин Килиан Мбаппе ба “Пари Сен-Жермен" клубын ерөнхийлөгч Нассер аль-Хелаифи нарын хооронд маргаан дэгдэж, улмаар зодоон болсон тухай мэдээлэл бол худал мэдээлэл гэдгийг тус клуб дэх эх сурвалж ярьжээ. Энэ тухай Испанийн өдөр тутмын Marca гэдэг спортын сонинд бичсэн байна.

Саяхан Францын аварга шалгаруулах тэмцээний /Лига1/ "ПСЖ" ба “Тулуза” багуудын хооронд болсон тоглолтын өмнө Мбаппе клубийнхээ ерөнхийлөгчтэй зодолдсон тухай Le Parisien сонинд мэдээлсэн билээ. Харин эх сурвалжийн ярьснаар бол, Мбаппе тус клубээс явахаар шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдэж дүрс бичлэг хийхдээ аль-Хелаифи-гийн нэрийг дурдаагүйд клубийн ерөнхийлөгч гомдсон ажээ. Тэд нөхцөл байдлыг ярилцахаар нэг өрөөнд орсон бөгөөд удалгүй тэдний дуу чангарч, зодоон дэгдсэн тухай дээрх сонинд бичсэн байна.

“Худал мэдээлэл улам хүчтэй тархаж буйг харахад үнэхээрийн харамсалтай байна. Ямар ч маргаан зөрчилдөөн болоогүй. Ерөнхийлөгч, Килиан хоёр улирлын төгсгөлд хөлбөмбөгчин клубээс явахтай холбоотой гэрээг дуусгавар болгохын тулд тоглолт бүрийн өмнө уулзаж ярилцаж байсан, уулзалт бүр үр дүнтэй, бие биенээ харилцан хүндэтгэсэн байдалд болж байсан” гэж эх сурвалж ярьжээ.

Өдгөө 25 настай К.Мбаппе ярихдаа, энэ улирлын төгсгөлөөр “ПСЖ”-ээс явна гэдгээ энэ сарын 10-ны өдөр мэдэгдсэн билээ. Тус багт 2017 оноос хойш тоглох хугацаандаа тэрбээр 256 гоол оруулж, клубийн түүхэн дэх шилдэг довтлогчоор тодорсноос гадна Францын АШТ-нд 6 удаа түрүүлж, Францын цомыг 3 удаа өргөжээ.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54