Дональд Трамп руу зэвсэгт этгээд гал нээх үед юу болж өнгөрөв?
7 сарын 14. 19:100

 

АНУ-ын ерөнхийлөгч асан, энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампыг буудсан хэрэг АНУ-ын Пенсильвани мужийн Батлер хотод орон нутгийн цагаар 13-ны үдээс хойш болжээ. Ерөнхийлөгч асан Трамп тайзан дээр гарч үг хэлж эхэлснээс хойш машиндаа эргэн суун хэргийн газрыг орхих хүртэл 10 орчим минут өнгөрсөн аж. Америкийн улс төрийн мэдээллээр дагнан ажилладаг АНУ-ын The Hill сониноос иш татан уг үйл явдлыг цаг хугацааны дарааллаар эмхэтгэн хүргэе.

◆18:03 Кантри дуучин Ли Гринвудын “God Bless the U.S.A.” дууг эгшиглүүлэн ерөнхийлөгч асан Трамп тайзан дээр гарч ирэв. Тэрээр сонгуулийн сурталчилгааны талбай дээр цугласан олон руу дуу дуустал гараа даллан зогссон байна.

◆18:11 Ерөнхийлөгч асан Трамп үгээ хэлж эхэлсэн ба тэр дундаа хууль бус цагаачдын асуудлыг дурджээ. “Хил дээр юу болж байгааг хар даа” гэж хэлэх мөчид буун дуу сонсогдов. Буун дуу гармагц ерөнхийлөгч асан Трамп баруун чихээ баруун гараараа барьж, индэр рүү бөхийв. Буун дуу ч үргэлжилж, хамгаалалтын албаныхан ерөнхийлөгч асан Трампын байгаа тайз руу үсрэн гарцгаав. Цугласан олон “Доошоо, доошоо, доошоо” хэмээн хашгиралдацгаах аж.

◆18:12 Эхний буун дуу гарснаас нэг минутын дараа Трамп бие хамгаалагчдынхаа дэмжлэгтэйгээр өндийв. Хамгаалалтын ажилтнууд “Хөдлөөрэй, хөдлөөрэй” хэмээн хашгиралдана. Ерөнхийлөгч асан Д.Трампын баруун чихнээс цус гарч байсан ч цугласан олон руу хэд хэдэн удаа нударга зангидаж зүгээр байгаагаа илэрхийлсэн ба бие хамгаалагчдынхаа хамгаалалтан дунд индрийг орхив.

◆18:14 Ерөнхийлөгч асан Трампын суусан машин сонгуулийн сурталчилгааны талбайг орхин явлаа

◆18:42 Ерөнхийлөгч асан Трампын аюулгүй байдлыг хариуцаж байсан нууц албаны хэвлэлийн төлөөлөгч ерөнхийлөгч асан Трамп аюулгүй гэдгийг мэдэгдсэн байна. Түүнчлэн Трампын сонгуулийн штабын зүгээс “Ерөнхийлөгч асан Трампын биеийн байдал хэвийн байгаа бөгөөд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад шинжилгээ хийлгэж байна" гэж мэдэгдэв. Үүний дараа АНУ-ын ерөнхийлөгч асан Трампыг буудсан этгээд сонгуулийн сурталчилгаа болсон талбайн гадна орших барилгаас хэд хэдэн удаа буудсан ба сэжигтэн хамгаалалтын ажилтнуудын гарт амиа алдсан болохыг нууц алба албан ёсоор зарлав. Түүнчлэн уг харамсалтай үйл явдлын үеэр цугласан олны дундаас нэг хүн амь насаа алдаж, хоёр хүн хүнд шархадсан болохыг онцлон тэмдэглэжээ.

◆19:24 Батлер дүүргийн прокурор Ассошиэйтед Пресс агентлагт мэдээлснээр сэжигтэн нас барсан бөгөөд сонгуулийн сурталчилгааг сонирхохоор ирсэн энгийн номхон нэг иргэн бууны суманд өртөж амиа алдсан хэмээн мэдэгдсэн байна.

◆20:13 Харин ерөнхийлөгч Жо Байден Делавэр мужийн Рехобот Бич хотноо амралтын өдрөө өнгөрөөж байсан бөгөөд тэрээр уг үйл явдалтай холбогдуулан өөрийн сэтгэгдлийг илэрхийлсэн бичлэгийг олон нийтэд хүргэсэн байна. Тэрээр энэхүү үйл явдлыг эрс буруушааж, ерөнхийлөгч асан Трамптай ярилцах боломж гарна гэдэгт найдаж байгаагаа энэ үеэр хэлсэн байна.

◆20:42 Энэ явдлаас хойш 2 цаг 30 минутын дараа ерөнхийлөгч асан Трамп өөрийн эзэмшлийн Truth Social сайтад "Сум миний баруун чихний дээд хэсэгт туссан. Би шунгинах чимээ болон буун дуу сонсоод ямар нэг зүйл муу зүйл болж буйг тэр даруй мэдсэн ба сум биед минь хүрэхийг мэдэрсэн” хэмээн нийтэлжээ. Түүнчлэн тэрээр буудуулж амь насаа алдсан болон шархадсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлснээс гадна нууц алба болон орон нутгийн хууль сахиулах байгууллагын ажилтнуудад баярласнаа илэрхийлсэн байна. Тэрээр эмнэлгийн яаралтай тусламж авсныхаа дараахан эмнэлгээс гарчээ

◆Шөнө дундын үед: Шөнө дунд өнгөрөхтэй зэрэгцэн ерөнхийлөгч асан Трампын сууж явсан түүний хувийн онгоц Ньюарк хотын Либерти олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Түүний туслах Марго Мартины олон нийтийн сүлжээнд байрлуулсан бичлэгт түүнийг нууц албаны ажилтнуудтай цуг онгоцноос бууж буйг харуулсан байна. Ерөнхийлөгч асан Трамп анх Нью Жерси мужийн Бедминстерийн ойролцоох хувийн гольфын клубтээ хоноглохоор төлөвлөсөн байжээ. "Хүчтэй, хөрвөх чадвар өндөртэй Трамп хэзээ ч Америкийн төлөөх тэмцлээ зогсоохгүй" гэж Мартин тус бичлэгийн хавсралт хэсэгт бичжээ.

 

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Зан чанар цалинд хэрхэн нөлөөлдөг вэ
02024-12-7 19:07
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
02024-12-6 10:01
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас