“Гэмт хэргийн хот”(범죄도시) хамгийн олон үзэгчтэй солонгос цуврал болов
5 сарын 15. 11:551

Өдгөө 53 настай алдарт жүжигчин Ма Дун Согийн тоглосон “Гэмт хэргийн хот”(범죄도시) цуврал кино 10 сая үзэгч байлдан дагуулсан амжилтаа гурав дахь удаагаа хялбархан давтлаа.

 

 

Тухайлбал тус цувралын дөрөв дэхь кино нээлтээ хийснээсээ хойш 22 өдрийн дотор буюу энэ сарын 15 гэхэд 10 сая гаруй үзэгчид хүрчээ. Эргэн санавал эл цувралын хоёрдугаар ангийг 12.69 сая, гуравдугаар ангийг 10.68 сая хүн үзжээ.

Насны доод хязгаараа 15 хэмээн тогтоосон бусад гурван ангиасаа ялгаатай нь уг цувралын эхний ангийг өсвөр насны хүүхдүүд үзэх хориотой байснаас, мөн цувралынхаа салхийг хагалж, олонд танигдах эхлэлийг тавьсан зэрэг шалтгаанаас болоод ч тэр үү нэгдүгээр анги нь арай цөөн буюу 6.88 сая хүнд хүрсэн байна.

Ийнхүү “Гэмт хэргийн хот” цувралын үзэлт нийтдээ 40 саяыг давж, Солонгосын түүхэнд анхдагч боллоо.

Дан ганц гол дүрд тоглоод зогсохгүй төлөвлөгөө, зохиол, продакшны ажлуудыг ахлан оролцсон Ма Дун Согийн зарласнаар тус цуврал нийт найман ангитай байх гэнэ.

Зөвхөн Солонгост ч биш, гадны олон оронд тус бүтээл олны анхаарлыг татаж байгаа аж. Монголд нээлтээ хийсэн даруйдаа үзэлтээрээ тэргүүлж, Вьетнамд гэхэд л хоёр долоо хоногшийн дотор 300 мянган тасалбар борлуулжээ. Мөн умард Америкт удаа дараа амжилт гаргаж, цаашлаад, хоёрдугаар ангийг нь Холливуд шинэчлэн хийхээр болсон гэнэ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
2
5
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Мөнх-Эрдэнэ
66.181.181.89
   /
5 сарын 17. 18:44

Univision dotr hzee oroh ve hurdan uzmeer baina

Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52