ОХУ дахин нэг пуужингийн мэргэжилтнээ Хятадад урвасан хэмээн хорилоо
2024, 5 сарын 22. 12:120

ОХУ-ын физикч, дуунаас хурдан пуужин бүтээхэд оролцож асан Анатоли Маслов эх орноосоо урвасан хэргээр 14 жилийн хорих ял сонслоо.

Буурал толгойтой, 77 настай Маслов Санкт Петербургийн шүүхийн танхим дахь шилэн хоргонд ялын тогтоолоо тайван сонсож дуусаад, өөрийгөө гэм буруугүй гэж дахин нэг хэлээд хорих анги руу хөдөлжээ.

 

 

Христиановичийн нэрэмжит Сибирийн онолын болон хэрэглээний механикийн хүрээлэнгийн дуунаас хурдан пуужин дээр ажиллаж байсан гурван эрдэмтнийг 2022 онд баривчилсны нэг нь Маслов билээ. Харин түүнтэй хамт баривчлагдан ижил хэргээр шалгагдаж буй Александр Шиплюк, Валерий Звегинцев нар өдгөө шүүх хурлаа хүлээж байна.

Тэдний хариуцаж байсан ажил бол агаарын хамгаалалтын системд баригдалгүйгээр байндаа тусах чадвартай дууны хурднаас арав дахин хурдан пуужин байжээ.

Масловын өмгөөлөгч Ольга Динзегийн хэлж байгаагаар Маслов бол Оросын шинжлэх ухааны хөгжлийн төлөө амьдралаа зориулсан, барууны их сургуулиудын урилгаас удаа дараа татгалзан эх орондоо үнэнч үлдсэн эрдэмтэн, ямар ч гэм буруугүй гэнэ. Мөн тэрээр энэ үйл явдлаас болж орос эрдэмтэд ажлаа хийхээс ч айж байгааг илэрхийлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35