Цахим орчинд “од болсон” Ким Жон Уны магтаал дууг БНСУ хоригложээ
2024, 5 сарын 22. 14:360

Өмнөд Солонгосын харилцаа холбооны зохицуулах хорооноос цахим орчинд тархаад буй Ким Жон Уныг шүтэн биширч, магтан дуулсан дууг “сэтгэл зүйн дайн” бөгөөд үндэсний хуулийг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж хориглохоо мэдэгджээ.

Хятад гаралтай Тикток цахим платформд энэ оны дөрөвдүгээр сард байршсан “Найрсаг эцэг” нэртэй тус дууны хэсгийг Сөүл суртал ухуулга хэмээн үзэж байгаа гэнэ. Тус дууны үгэнд “Манай агуу удирдагч Ким Жон Уныг магтан дуулцгаая. Манай найрсаг эцэг Ким Жон Уныг бишрэн шүтэцгээе. Найрсаг эцэг Ким Жон Уныгаа бид сэтгэл зүрхээрээ хайрлан итгэнэм” гэдэг аж.

Энэ долоо хоногт мэдэгдэхдээ Сөүл тус дууны 29 өөр өөр хувилбарыг үндэсний тагнуулын албатайгаа хамтран цахим орчинд хориглоно гэв. Гэхдээ эл хоригийг чухам яаж хэрэгжүүлэхийг нарийн тайлбарлаагүй юм.

Мөн тэд тус дууг түгээн дэлгэрүүлэх нь Умард Солонгосын засгийн газрын цахим хуудас, мэдээлэлд нэвтрэх, Пёняны удирдагчийг илт магтан сайшаасан авир, үг хэлэхийг хориглосон үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байгаа гэнэ.

Гэвч иргэд үүнийг “наригиа төдий, хэн ч жинхэнээсээ хүлээж авахгүй тул заавал хориглох шаардлагагүй”, “улам олуулаа үзэж шоолох хэрэгтэй”, “тэгээд ч дээхэн үеийн европ поп хэмнэлтэй болохоор аманд орохдоо амархан дуу юм” гэцгээж байна.

 

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35