Зах зээлийн хүлээлтээс давсан гүйцэтгэл зарласан Nvidia-гийн нэгж хувьцаа 1000 ам.долларыг давжээ
5 сарын 23. 13:360

 

Хиймэл оюун ухааны технологид зориулсан хагас дамжуулагч үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Nvidia компани зах зээлийн хүлээлтээс давсан улирлын гүйцэтгэлээ зарлав.

Өдгөө тус компанийн нэгж хувьцаа нь 1000 ам.долларыг даваад буй бөгөөд удахгүй хувьцааны хуваалт хийхээ мөн мэдэгдсэн байна.

Nvidia компанийн зүгээс орон нутгийн цагаар 22-ны өдөр зарласан санхүүгийн нэгдүгээр улирлын борлуулалтын орлого 26.04 тэрбум ам.долларт хүрснээс гадна нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг нь 6.12 ам.доллар болсныг онцлов.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад борлуулалт 262 хувиар, нэгж хувьцаанд ногдох ашиг 4.5 дахин өссөн үзүүлэлт юм.

Түүнчлэн тус компани 2-р улиралд (5-р сараас 7-р сарыг дуустал) 28 тэрбум ам.долларын борлуулалт хийнэ гэж таамаглаж байгаа бөгөөд хувьцаагаа 10-ны 1-ээр хуваалт хийхээ мэдэгдсэн байна.

Хиймэл оюун ухааны технологийн хагас дамжуулагч бүхий Nvidia компанийн дата төвийн эхний улирлын борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 427 хувиар өсөж 22.6 тэрбум долларт хүрчээ.

АНУ-ын эдийн засгийн мэдээллээр төрөлжсөн CNBC суваг “Nvidia-гийн улирлын борлуулалт жилийн өмнөхөөс 262 хувиар өссөн нь хиймэл оюун ухааны “галзуурал” үргэлжилж байгааг харуулж байна" хэмээн онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18